Монголоор дамжих 'Сибирийн хүч 2' хийн хоолойн барилгын ажил эхэлнэ
2022-10-14

ОХУ-д удахгүй "Сибирийн хүч-2" хийн хоолой болон түүний Монголын хэсэг болох "Союз Восток"-ын барилгын ажил эхэлнэ. Энэ тухай Владимир Путин Оросын эрчим хүчний форумын долоо хоногийн үеэр ярьжээ. Түүний хэлснээр нөөцийн нийлүүлэлтийн газарзүйн байршлыг өргөтгөх төлөвлөгөөтэй байна.

 

"Ойрын зорилго бол бид үүнд шаардлагатай дэд бүтцийн гол байгууламжуудыг тодорхойлж, "Сибирийн хүч-2" болон түүний Монголын хэсэг болох "Союз Восток" зэрэг ирээдүйтэй төслүүдийг барьж байгуулах болно" гэж Путин хэлжээ.

 

Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын Сайд нарын танхимд нийгмийн хийн хүртээмжийн хөтөлбөрийг сунгах үүрэг өгсөн. Мөн Оросын тэргүүний даалгавраар засгийн газар Газпромтой хамтран эмнэлгийн байгууллагуудыг уг хөтөлбөрт хамруулна.

 

В.Путин чуулга уулзалтад оролцох үеэрээ Барууныхны авч буй арга хэмжээ бол "зальт мэх", "увайгүй шантааж" гэдгийг онцолжээ. ОХУ бусад улс орнуудад тэдний тогтоосон үнээр нөөцийг олгохгүй гэж Оросын тэргүүн тэмдэглэн хэлжээ.

 

 

 

Эх сурвалж: Москва24

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Хэдэн жил ярьдаг юм бэ. Цонхын цаанаас чихэр харуулна гэдэг шиг л
2022-10-14
зочин:
энийг болиулах хэрэгтэй
2022-10-14
За за:
Эхлээд Улаануд хуртэл1500 км сунгаад тавь даа. Дараа нь Монгол руу тат. Ингээд нэг 10 жил болох байх даа. Унэн байдал нь ингээд харагдаад бн
2022-10-14