Украинд цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж эхэллээ
2022-10-20

Украинд 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьж эхэлж байна. Хязгаарлалт 07:00-22:00 цаг хүртэл үйлчилнэ гэж "Укрэнерго" мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.

 

Украины эрчим хүч түгээгч компанийн мэдээлснээр, бүс нутгаар хэсэгчлэн, ээлж дараалан цахилгаан эрчим хүч тасалж, хязгаарлалт дөрвөөс дээш цаг үргэлжлэхгүй гэнэ. Цахилгаан эрчим хүчийг салгах шийдвэр нь аргагүй алхам байсан гэж "Укрэнерго" мэдэгдээд, 10 дугаар сарын 10-ны өдөр Оросын талаас Украины эрчим хүчний системийг чиглэсэн дайралт асар их байсан гэдгийг онцолжээ.

 

Улмаар иргэдийг урьдаас утас, нөөц цэнэг хураагуурыг цэнэглэж, ус, дэнлүү, дулаан хувцас, хөнжлөө базаахыг зөвлөсөн байна. Мөн оргил цагуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ багасгахыг уриалжээ. Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтын хүрээнд пүрэв гарагаас эхлэн Украины хотуудын гудамжны гэрэлтүүлгийг хязгаарлахаар болсон байна. 

 

Энд дуулгахад, Оросын арми Украины эрчим хүчний объектууд руу довтолсон хэвээр байгаа юм. Аравдугаар сарын 19-нд гэхэд л Янтарь дахь дулааны цахилгаан станц, Винницк мужийн эрчим хүчний объектод цохилт өгсөн юм. Владимир Зеленскийн мэдэгдсэнээр, Оросын цохилтын улмаас Украины цахилгаан станцуудын 30 хувь нь сүйджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Украйн хэнд ч нэм хийгээгүйи. Ану монголд вм хийгээгүй хүүрээ
2022-10-20
Зочин:
Хүн алж, хүрэн талж байхад их дэмждэг юм
2022-10-20
Манай Оросын дүү нар нь энд их баярлалдаад байх шиг байна.
2022-10-20
Зочин:
Хүн алж, хүрэн талж байхад их дэмждэг юм
30% биш, 50-иас дээш хувь байхаа, энэ еврейчүүд юу ч гэж худал шаааж чадна. өшөө бүр 100% болгох хэрэгтэй, АНУ-г дагасан ноовшнуудыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй
2022-10-20
Украйн хэнд ч нэм хийгээгүйи. Ану монголд вм хийгээгүй хүүрээ