АНУ-ын зам дээр 60 машин оролцсон томоохон осол гарчээ
2022-10-20

Америкийн Орегон мужид өтгөн манан үүссэний улмаас зам дээр 60 машин оролцсон томоохон осол гарчээ. Энэ талаар мужийн цагдаагийн газар мэдээлснийг NBC агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 60 машин оролцсон ослын улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртжээ. Жолооч нарын өгүүлснээр, хөдөлгөөнд оролцон явж байх үед гэнэт өтгөн манан буусан гэнэ. 

 

Энэхүү зам тээврийн ослын улмаас хэдэн километр үргэлжлэх урт түгжрэл үүсэж, осолд орсон машинуудын шатахуун асгарсан тул гал гарах эрсдэл бий болсон байна. Ойролцоох хотоос сургуулийн автобусыг ослын газар руу илгээж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Одоо энэ замыг хаасан, хэргийн газар цагдаа, тусгай албаныхан ажиллаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өмхий янкууд хохирч бвал сайн
2022-10-23
Гарчиг гэж гарчиг байна шүү:
Оролцоод байхдаа яахав дээ. Осолд оролцоно гэж бас байдаг болжээ дээ.
2022-10-20