Дуучин Шакира салсан нөхөртөө зориулан шинэ дуу гаргажээ
2022-10-21

 

Колумбын дуучин 45 настай Шакира 11 жил хамт амьдран, хоёр хүүхэдтэй болсны дараа 35 настай хөлбөмбөгчин нөхөртэйгөө хамт байхаа больсон гэдгээ баталсан. Испанийн шар хэвлэлүүдэд Пике гэр бүлээс гадуурх харилцаатай  гэх эх сурвалжийн мэдээлэл гараад байсан билээ. 

 

Дуучин Шакира Испанийн хөлбөмбөгчин Пикегээс салсныхаа дараа хийсэн анхны шинэ уран бүтээлээ өчигдөр /2022.10.20/ цацлаа.

 

Дууны дахилтад үргэлж олны анхаарлын төвд байхыг хүсдэг, хайртаа бүсгүйгээ тоодоггүй, хүйтэн залуугийн тухай өгүүлжээ. Мөн “Чи өөрийгөө дөвийлгөх эмгэгээсээ болж намайг орхисон. Бид ямар сайхан байсныг чи мартжээ. Бид салахаас өөр аргагүй болсон. Хайр дурлал минь үнс болон хувирсан” гэхчлэн түүний шинэ дуу үргэлжилнэ.  Энэ нь  салсан нөхөр Пикед зориулсан гэж шинжээчид үзэж байгаа юм.  

 


 

Клипэнд Шакира дэлгүүрт явж байтал нэгэн эр гарч ирээд буудна. Шакирагийн цээжинд том нүх гарч, зүрх нь газар унана. Тэрээр гартаа цохилж байгаа зүрхээ барин алхаж, эцэст нь "банк"-нд нуух болно" гэсэн утга санааг агуулсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин