Г.Баасан: Шүүгч, прокурорууд нийлж, өмгөөлөгч нарыг ад үзэж байна
2022-10-26

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Ц.Батбямба, ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам нар Өмгөөлөгчдийн холбоонд иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын ёсзүйн асуудлаар гомдол гаргажээ. Энэ талаар өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар өнөөдөр /2022.10.26/ мэдээлэл хийлээ.

 

 

Өмгөөлөгч А.Батдорж “Ч.Мөнхбаярт холбогдох анхан болон давж заалдах шатны зургаан удаагийн шүүх хурал болсон. Шүүх хуралд нотлох барримт бүрдүүлэх, хавтаст хэрэгт хавсаргах зэрэгт удаа дараа ноцтой зөрчил, хууль бус ажиллагаа явагдаж байгааг шүүмжилсний төлөө биднийг ёсзүйн алдаа гаргасан гэж үзэж байна.

 

Хууль зөрчих, дураараа авирлах, бусдад давуу байдал бий болгох, нотолгоогүй хүн яллах үйлдлүүдийг эрүүгийн хэргийн анхан, давах шатны шүүгчид үйлдэж байна. Шүүхийн сахилгын хороонд дээрх үйлдлүүдийг гаргаж буй Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч З.Болдбаатар, Д.Азжаргал нарын есөн шүүгчид хариуцлага тооцуулахаар гомдол гаргасан. Хууль зөрчиж байгаа мөрдөгч, прокурор нарыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй шалтгаанаар шалгаагүй атлаа өмгөөлөгч нарыг шалгаж байгаа нь хууль бус байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Өмгөөлөгч Г.Баасан “Өмгөөлөгч бид шүүгчид нөлөөлөх, тэдэнтэй утсаа ярих, хоолонд урих, биечлэн уулзах, ямар нэг дарамт үзүүлэх, тусламж дэмжлэг хүсэх нөлөөллийн ямар нэг үйл ажиллаага огт хийгээгүй. Харин бид хуулиа мөрдөөч ээ, нотлох баримтаа нотлооч ээ, БНХАУ-ын нэрийн өмнөөс монгол хүнийг яллахаа болиоч ээ гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг нөлөөлөл гэж үзэхгүй.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны нэр бүхий шүүгчид өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд саад тавьж, хавчиж болохгүй. Өмгөөлөгчийн үйл ажиллагаанд саад учруулахыг хуулиар хориглосон байхад бидэн дээр ийм ажиллагаа явуулж байна. Хориглосон байхад өмгөөлөгчид халдаж байгаа нь хуулийн салбар бүхэлдээ бие даасан байдлаа алдсан гэж үзэхэд хүргэж байна. Шүүх засаглал өөрсдөө хууль бус үйлдэл хийхээр бид хэнд найдаж, шударга ёсыг ярих вэ.

 

Монгол Улсын шүүгч нар насаараа томилогддог, хязгааргүй, онцгой эрх мэдэлтэй хүмүүс. Гэтэл шүүгч, прокурорууд нийлж, тэгш оролцоотой байх ёстой өмгөөлөгч нарыг ад үзэж байна. Би шүүх танхимд прокурорт хандаж “БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын нэрийн өмнөөс та ял уншихгүй” гэж хэлсэн. Үүнийг ёсзүйгүй үйлдэл гэж ойлгосон байна. Шүүгч, прокурорууд нийлээд дайрахаар бид сөрөг арга хэмжээ авна. Гэхдээ бид хууль зөрчөөгүй" гэсэн мэдээлэл хийлээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ авгай хүн амгөөлөх хэмжээний хуул ийн шатны ажлуудыг хийсэн билүү Хуулийн сургууль төгслөө гээд амгөөлөгч болчих уу
2022-10-27
zochin:
Баасан өмгөөлж чадах уу
2022-10-27
BLANK ATM CARD:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 Website: https://darkwebonlinehackers.com
2022-10-27