Ж.Энхжаргалан: Бид найзуудаараа хөзөр тоглосон, зохион байгуулалттай мөрийтэй тоглоогүй
2022-10-27

BRB-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын залуус мөрийтэй тоглож, хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад буй. Тухайн хэрэгт холбогдоод буй залуус өнөөдөр /2022.10.27/ мэдээлэл хийлээ.

 

 

Ж.Энхжаргалан: Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн оройны 09.40 цагийн орчимд Оргил рашаан сувиллын эсрэг талд байрлах байранд найзындаа очсон. Тэнд бид ажил хэргийн уулзалт хийж, хоол идчихээд, 13 тоглосон. Хоёр цаг орчим хөзөр тоглож, 11.50 цагийн үе дуусгаж, айлаас гарсан. Тэгэхэд эрүүгийн мөрдөгч нар хаалган дээр ирчихсэн, зөрөөд орсон. Тухайн газар нь айлын гэр, зохион байгуулалттай тоглоомын газар биш. Мөрдөгч нар айлын гэрт дайрч орж ирсэн. Тэгээд гэрт байсан долоон залууг хана руу харуулж зогсоогоод, эд зүйлс, гар утсыг нь хурааж авсан. Биднийг 3-4 цаг зогсоож, гэрт нэгжлэг хийж, гал тогооны өрөөний ширээн дээр сэжигтэй гэх бүх эд зүйлсийг цуглуулж тавьсан. Тэр айлаас даалуу, хөзөр, четон, эмийн сан гарч ирсэн. Биднээс “зохион байгуулалттай мөрийтэй тоглосон уу, үнэнээ хэл” гэж тулган шаардсан.  

 

Мөрийтэй тоглоомоос улбаалаад хар тамхи болоод явчихсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр аваачиж, бүх залуугаас хар тамхины шинжилгээ авсан. Биднээс ямар ч хар тамхи илрээгүй” хэмээн тухайн үед болсон үйл явдлыг тайлбарлалаа.

 

Мөн тэрбээр “Бид зохион байгуулалттай мөрийтэй тоглоогүй. Бид найзуудаараа цуглаж ажил яриад, тодорхой хугацаанд хоорондоо хөзөр тоглосон. Хэвлэлээр цацагдаад байгаа эд мөрийн баримтын зураг бол тэр айлын өрөөнүүдээс цуглуулж тавьсан эд зүйлс. Найман сая төгрөг ч тэнд байсан нийт хүний түрийвчинд байсан мөнгөний нийлбэр. Зохион байгуулалттайгаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, хар тамхи хэрэглэсэн хэрэгт унагах гэж байна.  

 

Бид хууль хяналтын байгууллага гүйцэтгэх ажиллагаанд алдаа гаргасан эсэхийг шалгуулна.  Хамгийн гол нь шүүхээр шийдэгдээгүй, танилцах шатандаа яваа зөрчлийн хэргийг хэвлэлээр зохион байгуулаллтайгаар тараасан. Энэ зөвхөн залуус хөзөр тоглосон асуудал биш боллоо. Монгол Улсад аливаа хэргийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад урьдчилж ялладаг болох юм уу. Энэ бусармаг үйлдлээ нэн даруй зогсоож, уучлалт гуйхыг сайтуудаас шаардаж байгаа”-гаа хэллээ. Мөн мэдээллийг задалсан хуулийн байгууллагынханд хариуцлага тооцохыг шаардлаа.

 

Shuud.mn
Сонин хачин
ХИЛЭЭР ХӨЗӨР ОРУУЛАХГҮЙ БОЛГОО
2022-10-28
Паааа 7 залуугийн кармаанд 8 сая хаанаас ийм их мөнгө олсон байх уу? Айннннн
2022-10-28
Пээ, 7 хүн тэгээд л жирийн үед түрийвчиндээ 8 сая төгрөгтэй явж байдаг юм уу. Баян туучийнууд вэ. Та нар зүгээр худлаа шаахаа л больчих
2022-10-28
er hvn shig bai husan tsatsga mini tom tom baagaad l bdag bitgii zaluusd gai bol
2022-10-28
Оросын нэг ийм бүдүүлэг схем яваад бгаа юм даа.
2022-10-27
ene haasha yanziin er v...henii ch mdhgui duuchin avchirch mgl huuhniihee bichlegiig tr ertei yos bus um hiij bgaag n cacuulaad l bsn...odok hozor har tamhi
2022-10-27