Украинд агаарын түгшүүр зарлажээ
2022-11-02

Украины Полтав мужид 11 дүгээр сарын хоёрны лхагва гарагт агаарын түгшүүр зарлажээ. Энэ талаар эрх баригчдаас авсан эх сурвалжтайгаар УНИАН агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Полтаваас гадна Харьков, Днепропетров мужууд, түүнчлэн Запорож, Донецк мужуудын Украины хяналтад байгаа хэсгүүдэд, Одесс мужид агаарын түгшүүр зарлажээ.

 

Өмнө нь, 10 дугаар сарын 31-ний өдөр Украин даяар агаарын түгшүүр зарлаж байсан бөгөөд үүний дараа Запорож, Кировоград, Черкасс, Полтав мужууд болон өөр хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тухайн үед Оросын арми Украины гурван усан цахилгаан станцын ойролцоо цохилт өгч, эрчим хүчний объект гэмтсэний улмаас Киев хотын ихэнх оршин суугчид цахилгаан эрчим хүч, усгүй болж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энхийн хэлэлцээр хийгдэж дэлхий даяар энх тайван тогтоосой, амгалан л амьдармаар байна,
2022-11-03
Бялдаг новш вэ,ах мах гэжчихжээ.Бүү зусард тэнэг бацаан.Ивануудын дэлхийд байхгүй гаалийн ,цах/түлшлний дарамт дор сэхэж чадахгүй мөнхийн дайны бдалтай бж.
2022-11-03
Ах нар маань цахилгаан станц, худаг, эмнэлэг сургууль руу харваад байгаа. Бүх юм Путины төлөвлөгөөний дагуу явагдаж байна
2022-11-02