Ши Жинпинь армиа бэлэн байдалд байхыг үүрэгдлээ
2022-11-09

БНХАУ-ын арми байлдааны чадвараа дээшлүүлж, байлдааны ажиллагаанд бэлэн байх ёстой гэж БНХАУ-ын дарга Ши Жинпинь мэдэгджээ. Тэрбээр командлалын нэгдсэн төвийн ажлыг шалгах үеэрээ ийнхүү мэдэгдсэн гэж SCMP сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, армид инновацийг нэвтрүүлж, Хятадын цэргийнхэн үр дүнтэй тулалдах нөхцөлийг хангах ёстой хэмээн Ши Жинпинь онцолсон байна. Түүний өгүүлснээр, дэлхий дээр "эрин үеийн өөрчлөлт гарч", тогтворгүй байдал нэмэгдэж байгаа тул Хятад улс тусгаар тогтнол, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахад бэлэн байх ёстой гэнэ. 

 

Хятадын Коммунист намын Цэргийн төв комиссын Командлалын нэгдсэн шуурхай төвд ажиллаж, зааварчилгаа өгөх үеэрээ тэрбээр армид инновацийг нэвтрүүлэхийн чухлыг онцолсны дээр цэргүүдийн үзэл суртлын хүмүүжилд анхаарахыг үүрэг болгожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин