Путин G20 уулзалтад оролцохгүй
2022-11-10

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Индонезид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Блүмберг агентлаг дамжуулжээ. 

 

Блүмберг агентлагийн мэдээлснээр, G20-ийн дээд хэмжээний уулзалтад Путиний оронд ОХУ-ын Гадаад хэргийн саөйд Сергей Лавров оролцох гэнэ. Харин энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам болон Кремлийн хэвлэлийн албанаас албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

 

Путин Индонези руу явахгүй байх шийдвэр гаргасан нь "өндөр төвшинд хурцадмал байдал үүсэж болзошгүй", түүнчлэн Европын төрийн тэргүүнүүд Оросын ерөнхийлөгчөөс дөлнө гэж болгоомжилсонтой холбоотой гэж эх сурвалж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Фашист путлёрт хоргодох газар ч олдохгүй болно оо.
2022-11-10
ene aluurchintai tend mendleh ch hun oldohgui shd
2022-11-10
Ямар нүүрээрээ очих гэсэн хар хүүр вэ дээ чааваас. Нам буудчихсан муу пагдгар путлерийг
2022-11-10