Словени анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болно
2022-11-14

Словенийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат ням гарагт болж өнгөрлөө. Сонгуулийн хоёр дахь шатны дүнгээр бие даагч Наташа Пирц Мусар тэргүүлж байгаа талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, саналын хуудсын ихэнхийг тоолоход Пирц Мусар 54 хувийн санал авсан байна. Түүний өрсөлдөгч болох Словенийн ардчилсан намаас нэр дэвшигч Анже Логарын төлөө сонгогчдын 46 хувь нь саналаа өгчээ.

 

Улмаар Логар ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Ингэснээр Пирц Мусар Словенийн төрийн тэргүүний албыг хаших анхны эмэгтэй болж байгаа юм.

 

Словенийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 10 дугаар сарын 23-ны өдөр болсон. Энэ шатанд Логар 33,69 хувь, Пирц Мусар 26,87 хувийн санал авч байв. Шинэ Ерөнхийлөгч 12 дугаар сарын 23-ны өдөр албан тушаалаа авч, таван жилийн хугацаанд улсыг удирдах юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин