Индонезийн Ерөнхийлөгч дайн зогсоохыг уриалав
2022-11-15

Индонезийн Бали арал дээр 11 дүгээр сарын 15-ны өдөр G20-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энэ уулзалтыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нээж үг хэлэхдээ "дайн зогсоох"-ыг уриалжээ. 

 

"Энэ нөхцөлд хариуцлагатай байх гэдэг нь бид дайныг зогсоох ёстой гэсэн үг юм. Дайн зогсохгүй бол дэлхий дахин цааш урагшлахад хүнд болно. Бид дэлхий ертөнцийг хэсэг хэсгээр нь хувааж болохгүй. Дэлхий дахин ээлжит хүйтэн дайн руу хүрэх нөхцөлийг бид гаргаж болохгүй" хэмээн Жоко Видодо мэдэгдсэнийг AFP агентлаг дамжуулжээ. 

 

G20-ийн дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Бали арлын Апурва Кемпински зочид буудалд болох юм. Эхний уулзалт хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын сэдвээр болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
багахан тэнэгтээрэй, индонез улс 282 сая хүн амтай шүү
2022-11-15
жижиг улсын сармагчингийн хаан халтайчаөад дут
2022-11-15