Английн шигшээ багийн хагас хамгаалагч Рахим Стерлинг өчигдрийн /2022.12.04/ тоглолт буюу шөвгийн 16-ын тоглолтод оролцоогүй аж. Тус багийн удирдлагууд тайлбарлахдаа, Рахим Стерлингийн гэр бүлд нь зэвсэгт халдагчид нэвтэрсэн учраас Лондон руу буцахаар болсон гэв.
Уг асуудлаас болж тэмцээндээ оролцох хугацаагаа түр хойшлуулж гэрийнхэнтэйгээ уулзаж байр байдлыг ажигласны дараагаар ДАШТ-нд эргэн ирэх болно хэмээн мэдэгдээд байна.
Тэрбээр шөвгийн наймд шалгараад буй багийнхандаа зайлшгүй эргэн ирэх шаардлагатай юм. Учир нь Анлийн шигшээ баг дараагийн шатанд Францын хүчирхэг шигшээ багтай учраа таарсан хэмээн багийн удирдлагууд мөн ярьсан юм.
Уншиж байна |