Неймар: Би өнөөг хүртэл ялагдаж сураагүй
2022-12-12

Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Бразилийн шигшээ баг хасагдсаны дараа багийн довтлогч Неймар олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан хөгжөөн дэмжигчдэдээ ханджээ. 

 

"Ялагдал одоо хүртэл хүнд байна. Бид маш ойрхон, үнэхээр ойрхон байсан. Харамсалтай нь, эсвэл азаар ч гэх юм уу, би одоо хүртэл ялагдаж сураагүй. Ялагдал намайг хүчтэй болгодог, гэхдээ ялагдал намайг хэт их шархлуулдаг. Би одоо хүртэл үүнд дасаагүй" хэмээн Неймар бичжээ. 

 

Гэсэн ч цаашид улам хичээж, урагшлах ёстой, үүний тулд багаараа хичээх ёстой гэж Неймар бичсэн байна. 

 

"Ямар ч тохиолдолд бид урагшлах ёстой. Амьдрал биднээс урагшлахыг л шаардана. Ялагдал хүнд, шарх удаан аних байлаа ч бид урагшлах ёстой. Бразилийн ард түмэн биднийг эдмжиж, үнэнч байсанд талархаж байна. Бид тэмцсэн, эцсээ хүртэл хичээсэн талаарх үгсийг та бүхнээс сонсох нь бидний гунигийг бага зэрэг тайвшруулж байна" хэмээн Неймар бичжээ. 

 

Энд дуулгахад, шөвгийн наймд Бразил, Хорватын багууд таарч тоглон, 1:1 харьцаагаар тэнцсэн. Ингээд тэмцээнийг пенальтигаар шийдэж, Хорватын баг 1:3 харьцаагаар бразилчуудыг буулган авсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Brasiliin shigcheeg demjigch:
26 ond altan daginiig unseerei??
2022-12-13
Bitgii uil dahiad olon temtseen bna
2022-12-12