Их Британийн төмөр замчид ажил хаяжээ
2022-12-14

Их Британид төмөр замын ажилтнууд олноороо ажил хаялтад нэгджээ.  Энэ салбарын ажилтнууд олноор ажил хаясан тул төмөр замын зорчих хөдөлгөөн саатсан талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, инфляциас үүдэлтэйгээр амьдралын өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул төмөр замчид цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа аж. Энэ ажил хаялт 12 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт тус бүр 48 цагийн хугацаатай хоёр удаа ажил хаялт зохион байгуулах юм байна.  

 

Мөн энэ сард төмөр замчдын ажил хаялтад сувилагч, түргэн тусламжийн машины жолооч нар болон хилчид нэгдэхээр болжээ. Ажил хаялт, эсэргүүцлээс үүдэлтэйгээр тухайн салбаруудад үйл ажиллагаа доголдож болзошгүй тул энэ үеэр цэргийнхнийг татан оролцуулах хувилбарыг эрх баригчид судалж байгаа гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин