Францад хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээж байна
2022-12-15

Өнгөрсөн шөнө Франц, Мароккогийн багууд тоглож, энэ тоглолт Францын ялалтаар өндөрлөсөн. Үүний дараа Францын хэд хэдэн хотод үймээн дэгдэж байгаа талаар France Press агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Мароккогийн багийг францчууд ялсны дараа хөгжөөн дэмжигчид гудамжинд олноор цуглан, улмаар үймээн дэгдээж байгаа аж. Тухайлбал, Парис, Ницца, Лион, Монпелье хотуудад хөгжөөн дэмжигчид цагдаагийнхантай мөргөлджээ. 

 

Парисын Елисейн талбайд цугласан хөгжөөн дэмжигчид цагдаагийнхантай зодолдож, тэдэн рүү лонх, чулуу шидэж байгаа аж. Мөн ийм үйл явдал Монпелье, Бельгийн нийслэл Брюссель хотод ч болж байгаа талаар Ройтерс мэдээлжээ. Цагдаагийнхан үймээнийг намжаахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, буун дуу ч гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Үймээнд оролцогчдын ихэнх нь Францын шигшээ багийн дэмжигчид байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин