Нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсголд 298 хүн оролцохоор бүртгүүлжээ
2022-12-20

Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-нд буюу маргааш зохион байгуулахаар болсон. 

 

 

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн уг сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулна.  “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээ, 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох юм. 

 

Төрийн бус байгууллага иргэдийн үгийг сонсоход анхаарч, илтгэлүүдийг 10 минутад багтаана гэдгийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдээллээ. Маргаашийн нээлттэй сонсголд оролцох хүмүүс өнөөдөр 17 цаг хүртэл 51-262165 утсаар болон sonsgol@parliament.mn хаягаар бүртгүүлэх юм. 

 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Laura Hobson:
I was really stressed by Acid reflux issues with my newborn and had consulted Chief Dr Lucky. He gave us a thorough consultation and the medicines were equally effective. In a couple of weeks there was big improvement in my son and we are very pleased with the progress. We cannot thank Chief Dr Lucky enough. Highly recommended. Email chiefdrlucky@gmail.com WhatsApp +2348132777335 Facebook page http://facebook.com/chiefdrlucky
2022-12-21
ард иргэд:
Шүүх дээр очоод хэрэг замхраад бдагийм чинь ард түмний шүүх байгуулвал яасийн хүмүүсээ
2022-12-20
Нээлттэй сонсголд орлх иргэл сайн юмаа бэлдэх хэржгтэй үр дүн гаргах нь чухал шүү
2022-12-20