Байлдахаас татгалзсан Оросын цэргийн алба хаагч хорих ялаар шийтгүүлжээ
2022-12-28

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украины нутаг руу халдаж, өнөөгийн дайныг дэгдээгээд даруй 10 сарын нүүрийг үзээд байна. Оросын тал энэ дайнд ихээхэн хохирол амссаны улмаас бие бүрэлдэхүүнээ нөхөх зорилгоор есдүгээр сарын сүүлээр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дээр эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулж, тушаал биелүүлэх, байлдахаас татгалзсан цэргийн алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шийтгэхээр болсон юм. Тэр үеэс хойш байлдахаас татгалзсан хэргээр тэнсэн харгалзах, торгуулийн ял шийтгэл амссан тохиолдол багагүй гарч байсан бол энэ удаад байлдахаас татгалзсаныхаа төлөө хорих ялаар шийтгүүлсэн хэрэг Камчаткад гарчээ.

 

"Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, Камчатка дахь 35 дугаар цэргийн гарнизоны шүүх Украин дахь байлдааны ажиллагаанд оролцохоос татгалзсан цэргийн алба хаагч Алексей Бреусовт нэг жил найман сарын хорих ял оноожээ.  Түүнийг цэргийн эсвэл байлдааны ажиллагаанд оролцохоос татгалзсан тухай эрүүгийн зүйл ангиар шийтгэсэн байна. Алексей Бреусовыг 10 дугаар сарын зургааны өдөр цэргийн мөрдөн шалгах хэлтэст хүргэх үед тэрбээр байлдааны бүс рүү явахаас татгалзсан гэнэ.

 

Ингэснээр түүнийг Оросын Зэвсэгт хүчний дүрэм, Оросын армийн "сахилгын эрхзүй"-г зөрчсөн гэж шүүх үзжээ. Алексей Бреусов цэргийн жинхэнэ алба хаагч эсвэл дайчилгааны хүрээнд дайчлагдсан иргэн байсан эсэх талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна. Түүний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдан Номхон далайн флотын шүүхэд ханджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
Утгаггүй дайнд алуулсанаас хоригдсон н дээр
2022-12-28
Эх орноо хамгаалж байлдах бол нэг хэрэг. Хөрш улс руугаа түрэмгийлж буй дайнд орох бол бүр өөр хэрэг. Толгой нь байран дээрээ л аавын хүү байна
2022-12-28
Хаа газар л иймэрхүү баасны жогорхой нар байж л байдаг ш дээ юун сүртэй юм!
2022-12-28
дайнд очоол оргочихгүй юу
2022-12-28
зочин:
шоронгоос гараад дахид дуудагдна үхэж байж л яс амарна даа цаг үеэ дагаж явах хэрэгтэй болж дээ
2022-12-28
Болд:
Харийн газар дайнд явж үхсэнээс эх орондоо ял эдлэсэн нь дээр биз
2022-12-28