Эрдэнэс Монгол ХХК-иас ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна
2022-12-30

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.

 

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн захиргааны болон Төрийн өмчит үйлдвэрийн газрын өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцын мэдээлэл хийх гэж байна. Ерөнхий сайдын зүгээс төрийн захиргааны байгууллагын төвшинд хариуцлагын тогтолцоог бий болгох, хариуцлага эзэнтэй байх чиглэлд тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд Засгийн газрын дотоод Хяналтын хэрэгжүүлдэг газар байгуулагдаж ирэх сарын 1-ээс үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Энэ газар албан хаагчдын хариуцлага, ёс зүйд анхаарлаа тавьж, иргэн төр хоёрын ойлголцлыг бий болгох зорилгыг хэрэгжүүлж ажиллана. Жилдээ төрд хаягласан 1,1 сая өргөдөл, санал хүсэлт ирдэг. 2023 оноос эхлэн эдгээр санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэгт үнэлэлт өгч ажиллана. 

Мөн Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Энэ оны дөрөвдүгээр сард 16 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын дагуу Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг 2022,2023 онд Биржээр худалдахтай холбоотой. Нийт 26 ТӨК-иудын 34 хувийг олон нийтийн хараа хяналтад шилжүүлэх шийдвэр гарсан. 

  • “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК​;

  • “Монголын цахилгаан холбоо” ХК​;

  • “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК;

  • "Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ

  • “Үндэсний давхар даатгал” ХК​

  • "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК

  • "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК​

  • "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК

  • "Дархан дулааны сүлжээ" ТӨХК​

  • "Диспетчерийн үндэсний төв“ ХХК​

  • "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК​

  • "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК

  • "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК

  • "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК

  • "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК​

  • "Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ”  ТӨХК​

  • "Баянчандмань АЗЗА" ТӨХК​

  • "Налайх АЗЗА" ТӨХК​

  • “Архангай-АЗЗА” ТӨХК

  • “Багануур-АЗЗА” ТӨХК

  • “Булган-АЗЗА” ТӨХК

  • “Говь-Алтай-АЗЗА” ТӨХК

  • “Дархан-АЗЗА” ТӨХК

  • “Дорноговь-АЗЗА” ТӨХК

  • “Завхан-АЗЗА” ТӨХК​

  • “Орхон-АЗЗА” ТӨХК​

  • “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК​

  • “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК

  • “Талын зам” ТӨХК

  • “Төв-АЗЗА” ТӨХК​

  • “Увс-АЗЗА” ТӨХК

  • “Харгуй” ТӨХК

  • “Хархорин-АЗЗА” ТӨХК

  • “Ховд-АЗЗА” ТӨХК​

  • “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК

  • “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК​.

 

Энэ дагуу Төрийн банкны 20 хүртэлх хувийг хувьцаа хяналтад өгөх үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсан. Мөн Хөрөнгийг биржийн 34 хувийг олон нийтийн хяналтад шилжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн.  

 

Мөн Монголын баялаг, хөгжлийн санг бий болгох зорилготойгоор Эрдэнэс Монгол ХХК 15 жилийн өмнө байгуулагдсан. Цаашид Эрдэнэс Монгол ХХК цаашид ОУ-д Монгол Улсыг төлөөлөх томоохон зорилго тавьсан. Дотооддоо өөрийн харъяа компаниудын засаглал менежментийг сайжруулж, бодлогыг тодорхой болгож, ашигтай ажиллах боломж нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн хараа хяналтад шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй. 

 

Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу Эрдэнэс Монгол ХХК-ийг 

 

  • Нэгдүгээрт, Менежментийн компани болгон өөрчлөх

  • Хоёрдугаарт, өөрчлөгдсөн бүтэц дээр 88 ажлын байран дээр нээлттэй  сонгон шалгаруулалт зарлаж байна. 

 

88 ажлын байр дараах хэлтсээр дамжин бий болно. 

 

  1. Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газар 

  2. Үйлдвэр технолгийн газар

  3. Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар

  4. Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газар 

  5. Төслийн судалгаа үнэлгээний газар 

  6. Хууль эрх зүйн газар 

  7. Захиргаа удирдлагын газар 

 

Шинэ бүтцийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны удирдлагыг “дарга” бус ахлах менежер хэрэгжүүлэхээр болж байна. Тус компанийн долоон газрыг ДОЛООН ахлах менежер удирдана. ТӨК-иудын өнөөгийн нөхцөл байдалд дарга бус менежерүүд чухал байна. Учир нь “дарга” бол бусдаас илүү эрх эдэлж, ямар нэг тусгай хангамж буюу өрөө тасалгаа, машин зэрэг ТӨК-иудын үр ашигт байдалд сөргөөр нөлөөлдөг орчныг шаарддаг, удирдлагын хувьд босоо хэлбэртэй арга барилаар ажилладаг зэрэг сул талуудтай. Тиймээс энэ байдлыг өөрчилж дарга бус мэргэжлийн хамтын удирдлагын манлайлалд тулгуурласан сайн менежерүүдээр багаа бүрдүүлэхээр бүтцийг баталлаа. 

 

  • Ахлах менежер 9-12 сая төгрөгийн 

  • Менежер 6,5-8,5 сая төгрөгийн 

  • Ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөгийн 

  • Мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ын шийдвэр гаргалаа. 

 

 

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн "Сонгон шалгаруулалтын бүртгэл ирэх сарын 2-оос эхэлнэ. Бүртгэлээр авсан анкетуудаа комиис гаргаад суурь, нэгдсэн, тусгай шаардлагуудаар нь ангилна. Үүний дараа нэгдүгээр сарын 26-28-ны хооронд МҮХАҮТ-ын танхимаар  танилцуулсан агуулгаар тестийн шалгалт авна. Үүний дараа нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 2-нд ярилцлагад хамруулна. 

  • Боловсролын хувьд:

  • Бакалавр болон түүнээс дээш

  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй

  • Ахлах менежер нь улсад 8 ба түүнээс дээш жил ажилласан байх

  • Менежер нь 5 болон түүнээс дээш жил төрийн болон хувийн хэвшилд мэргэжлээрээ ажилласан байх шаардлага тавина" гэлээ.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Том 5н толгойн дураараа өөрсдөө гаргадаг хулгайчууд бүгдийг өөрсдийн болгох санаатай Жижиг 5н толгойн хэдэн эсрэг намынхаа хэдийг намнаад өөрийн хулгайчаа тавьж өөрсдөө идэж улсаа худалдаж мөнгө цагаан нүд улаан болсон урвагчдыг хөрөнгий нь хурааж Хятдын бодлого цаазалдаг тэгж байж улс хөгжинө хулгай нүүрлэж чадахгүй болно иргэд нэгдэхгүй бол эх орнгүй болгох нь
2023-01-03
BLANK ATM CARD:
АТМ ХООСОН КАРТаар баяжих, Whatsapp: +18033921735 Би дэлхийн аль ч АТМ машинаас мөнгө авах боломжтой Dark Web хоосон АТМ картуудын талаар гэрчлэхийг хүсч байна. Би өмнө нь маш ядуу байсан, ажилгүй байсан. Dark Web Cyber хакерууд тэдэнд АТМ хоосон карт илгээж, түүгээрээ ямар ч АТМ машинд мөнгө цуглуулж, баяждаг тухай маш олон гэрчлэлийг би харсан. {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} Би ч бас тэдэнд имэйл илгээхэд тэд надад хоосон ATM карт илгээсэн. Би үүнийг 500,000 доллар авахад ашигласан. өдөрт дээд тал нь 5,000 ам.доллар татах. Dark Web ядууст туслахын тулд картыг тарааж байна. Автомат горимд ажилладаг АТМ программчлагдсан картыг ашиглан ямар ч АТМ машинаас шууд мөнгө хакердаж, аваарай. Та мөн доорх үйлчилгээний талаар тэдэнтэй холбогдож болно * Western Union/MoneyGram шилжүүлэг * Банкны шилжүүлэг * PayPal / Skrill шилжүүлэг * Крипто олборлолт * CashApp шилжүүлэг * Bitcoin зээл * Хулгайлагдсан/Алга болсон крипто/сан/хөрөнгө сэргээх Имэйл: darkwebonlinehackers@gmail.com Мессеж, дуудлага эсвэл WhatsApp: +18033921735 Вэб сайт: https://darkwebonlinehackers.com
2023-01-02
zo:
ёс бол ёс төр бол төр шиг л байх хэрэгтэй_ өчүүхэн хэсэг нь дэвэргэж сошиолоор солиорч байна. эдгээр хиймэл акаунтуудыг төрөөс хурдан шалгаж арга хэмжээ авах хэрэгтэй_ яг имй фашистуудын солиорлыг германы төр харсаар байгаад нацизм болж сүйрсэн дээ. нүүрсний хулгайг төр мөн хурдан шалгаад шийдэх хэрэгтэй, мэдээллээ зөв өгөх хэрэгтэй сайдууд нь шалгаж нотлоогүй мэдээллийг шоу хийж тараахаа болих хэрэгтэй.
2022-12-30
Зочин:
Танай намын нэг гол хүн даргыг нь хийж байгаад тэрбумаар авилга авсан биз дээ. Та нарт ер нь яаж итгэх юм
2022-12-30
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-30
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-30
маш зөв сэхээтэн инженер хүн авах ёстой цалин хөлсөө авах л ёстой доо
2022-12-30
Omhii hulgaichuud yaj iij baigaad l toriin omchiig hulgailchih yumaa
2022-12-30