ВИДЕО: Дэлхийн улс орнууд шинэ оныг хэрхэн угтав
2023-01-02
 

2020 оноос хойш анх удаа дэлхий дахин ковидын хязгаарлалтгүйгээр шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Хөл хорионоос хэдийнэ залхсан хүмүүс дэлхий даяар Шинэ оноо угтах баярыг өргөн дэлгэр тэмдэглэжээ.

 

Британийн нийслэл Лондон хотноо баярын ёслолын буудлага, гэрлийн шоугаар шинэ оныг угтав. Баяр тэмдэглэх үеэр ч дэлхий дахины анхаарлын төвд Орос, Украины дайн байсан хэвээр байлаа. ВВС агентлагийн мэдээлснээр, Лондон хотын London Eye алсыг харагчийг цэнхэр, шар өнгөөр гэрэлтүүлж, Украинтай эв санаа нэг байгааг илэрхийлжээ. Мөн ийм, Украины далбаан өнгөөр ёслолын буудлага бууудалсан байна. Лондонгийн шинэ оны баяр Европ дахь хамгийн том баяр байсан гэж Лондон хотын дарга мэдэгджээ. Энэ хотод 10 минутийн туршид ёслолын буудлага буудаж, энэ арга хэмжээг шууд дамжуулан үзүүлжээ. 

 

Ёслолын үеэр, 2022 онд таалал төгссөн хатан хаан II Элизабетийн төрхийг дроноор дүрслэн харуулжээ.

 

 

Дайн өрнөж буй Украины нийслэл Киев хотод хөл хорих цаг үйлчилж байгаа тул энэ хотын оршин суугчид талбай дээрээ эртхэн цуглаж, баяраа тэмдэглэжээ.

Харин Донецк мужийн Бахмут хотод оршин суугчид бөмбөгдөлтөөс нуугдаж байгаа хонгилынхоо ханан дээр шинэ жилийн мэндчилгээ бичсэн хуудсуудыг наасан байна. Энэ бүс нутагт ширүүн тулаан өрнөж байгаа юм.

 

 

Оросын нийслэл Москва хотын захиргаа баярын өдөр ёслолын буудлага, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийджээ. Улмаар Улаан талбай болон төвийн зарим гудамжийг хаасан байна. Мөн энэ өдөр дайн эсэргүүцсэн хэргээр Москва, Санкт-Петербург хотуудад хэд хэдэн хүн саатуулагдсан талаар ВВС агенгтлаг мэдээлжээ.

 

 

Арабын Нэгдсэн Эмират Улсын Рас-Аль-Хайма хот шинэ жилийн баяраар хоёронтаа дэлхийн дээд амжилт тогтоожээ. Энэ хотод болсон гэрлийн шоу, ёслолын буудлага таван километр орчим нутаг дэвсгэрийг эзлэсэн бөгөөд тэнгэрт 600 дрон хөөргөжээ.

 

Хятадад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа хэдий ч Ухань хотод шинэ оны баярыг өргөн дэлгэр тэмдэглэжээ.

Ухань хотын оршин суугчид талбай дээр цуглан, агаарт бөмбөлөг хөөргөсөн байна. 

 

 

 


Дубайд дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж-Халифын барилгаас ёслолын буудлага буудуулжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Манай Путин ах украинд маш сайхан шинэ жмлийн бэлэг явуулсан байна лээ. Эндхийн дүү нар нь баярлалдаад бүжиглээд байсан.
2023-01-02