Оросын албан тушаалтнуудыг хилийн чанадад амрахыг хоригложээ
2023-01-17

Оросын албан тушаалтан, депутатуудыг хилийн чанадад амрах эрхийг нь хязгаарлаж эхэлжээ. Энэ нь Орост албан тушаалтнууд амралтаа гадаад оронд өнгөрүүлсэн талаарх дуулиан шуугиан ихээр гарсантай холбоотой аж. 

 

"Ъ" мэдээлснээр, орон нутгийн эрх баригчид төрийн алба хаагчдыг улс орноосоо явахыг албан ёсоор хориглох эрхгүй, гэхдээ гадаад руу зорчихгүй байхыг "онцгойлон анхааруулсан" тохиолдлууд гарсаар байгаа гэнэ. 

 

Тухайлбал, Вологда мужийн захирагч Олег Кувшинников мужийн депутатууд болон албан тушаалтнуудыг "гадаад орнууд руу зорчихоос зайлсхийхийг онцгойлон зөвлөсөн" аж. Түүнчлэн Ульяновск мужийн захирагч Алексей Русских  онцгой захирамж гарах хүртэл гадаад аяллаас зайлсхийхийг "зөвлөсөн" захирамжид гарын үсэг зуржээ.

 

Мөн Тамбов мужийн дум дахь "Нэгдсэн Орос" намын фракцын тэргүүн Юрий Плужников " улс орон болон дэлхий дахины цэрэг улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор" намын гишүүдээ гадны орныг зорихоос зайлсхийхийг зөвлөсөн байна. Ийм албан бус хориг Марий Эл, Чуваши, Хойд Осетод ч  үйлчилж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин