Хөгжлийн банкны зээлээр Кью Эс Си ХХК зээлүүдээ хааж, дансаа зузаатгажээ
2023-01-18

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дараах 11 компанийн мэдээллийг сонсож, хэлэлцэнэ.

 

  1. Кью эс си ХХК

  2. Хөтөл ХХК

  3. Мондулаан трейд ХХК

  4. Пи си вай ХХК

  5. Хатант интернешнл ХХК

  6. Эрдэнэс монгол ХХК

  7. Эрдэнэс тавантолгой ХХК

  8. Эрчим хүчний яам

  9. Строй-инвест ХХК

  10. Цэцэнс майнинг ХХК

  11. Скайлэнд энержи ХХК

 

“Кью эс си” ХХК-ийн Төмөртэйн орд-Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам барих төсөлд олгосон зээлийн зарцуулалтад хийсэн шинжээчийн дүгнэлт:

 

Нийт 71.3 сая ам.долларыг 8 хувийн хүүтэйгээр 2014.12.04-2018.12.03 хүртэлх хугацаанд авсан. Тус зээлийг 2022.06.30-ны өдөр шүүхийн шийдвэрээр 191.2 тэрбум төгрөгөөр төлөгдөж, Хөгжлийн банкны хаагдсан зээлийн жагсаалтад орсон байна.

 

Зээлийн зарцуулалт:

 

“Кью эс си” ХХК-ийн ХХБ-ны дансаар зээл таван удаагийн гүйлгээр зарцуулагдсан.

 

  1. Ти Ди Би Лизинг ХХК-ийн дансанд гэрээний төлбөр утгатайгаар 368 мянган ам.доллар

  2. “Кью эс си” ХХК-ийн байгууллагын зээл, хүүг төлөхөд 1.1 сая ам.доллар

  3. “Кью эс си” ХХК-ийн бизнесийн дансанд зээл, хүүг төлөхөд 3 сая ам.доллар

  4. “Кью эс си” ХХК-ийн шугамын зээлийн дансанд зээл, хүү төлөхөд 29.7 сая ам.доллар

  5. ХХБ өөрийн харилцах дансандаа 36.5 сая ам.долларын зарцуулалтыг хийжээ.

 

“Кью эс си” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан 71.3 сая ам.долларын зээлийн

 

-36.5 сая ам.доллараар Улаанбаатар хотын банкны $-ын харилцах дансаа зузаатгасан

-29.7 сая ам.доллараар ХХБ-ны шугамын зээлийг хааж зориулалтын дагуу зарцуулаагүй байна. 

Shuud.mn
Сонин хачин
Баатарсайхан:
Говь ХК,Хаан банкныц Баатарсайханы хамааралтай компании юм биш уу?
2023-01-18