Броварыд гурван өдрийн гашуудал зарлалаа
2023-01-19

Украины Бровары хотод нисдэг тэрэг осолдож олон хүн амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Бровары хотод гурван өдрийн гашуудал зарласан талаар УНИАН мэдээлжээ. 

 

Нэгдүгээр сарын 17-ны өдөр Бровары хотод нисдэг тэрэг орон сууцны хороололд, хүүхдийн цэцэрлэгийн хажууд осолдсон юм. Энэ ослын улмаас нисдэг тэргэнд зорчиж явсан Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский, хөлгийн багийн гишүүд бүгд амиа алдсан. Ослын улмаас  нийт 14 хүн амиа алдсаны дотор нэг хүүхэд байгаа аж. 

 

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нисдэг тэрэг сүйрсэн хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүргийг Үндэсний цагдаагийн газар болон холбогдох албаныханд даалгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин