Турк улс руу аврах баг илгээх эсэх асуудлаар хуралдаж байна
2023-02-07

Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Турк улс руу дэлхийн улс орнууд аврах багаа илгээж байна. 

 

 

Тэгвэл яг одоо Монгол Улс газар хөдлөлтийн гамшигт өртсөн Турк улс руу аврах багаа илгээх эсэх асуудлаар хуралдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Шадар сайдын өрөөнд газар хөдлөлтийн гамшигт өртсөн хоёр улсад тусламж үзүүлэхтэй холбоотой асуудлаар хуралдаж байгаа аж. 

 

Турк, Сирид болсон энэ хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 4310-д хүрсэн байна. Туркэд 2900 гаруй хүн амиа алдсан бол 15 000 гаруй хүн гэмтэж бэртжээ. Харин хөрш Сири улсад 1400 гаруй хүн байгалийн гамшгийн улмаас амиа алдсан байна. 

Shuud.mn
Сонин хачин
Улны хийх ажилгүй гуйлгачингууд нь утаагаа яриад ороод ирнэ шүү тэгсэн ч гэсэн аврах багаа явуулаасай
2023-02-07