Баянзүрх дүүргийн математикийн олимпиад болж байна
2012-01-25

Цэгцтэй зөв сэтгэх нь математикт суралцахаас эхэлдэг гэдэг үг бий. Баянзүрх дүүргийн бүрэн дунд сургуулиудын нийт 1284 шилдэг сурагчид энэ өдрүүдэд  математикаар өрсөлдөж оюун ухаанаа сорьж байна. Тодруулбал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Дашзэвэгийн Амарбаясгалангийн нэрэмжит Баянзүрх дүүргийн математикийн олимпиад өнөөдөр 21-р дунд сургууль дээр эхэллээ. Тус нэрэмжит олимпиад 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм байна. Олимпиадад дүүргийн нийт 19 төрийн сургууль, математик,гадаад  хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 24 хувийн дунд сургууль оролцож байна. Бүхий л шинжлэх ухааны хаан гэгддэг матемамикаар сурагчид оюун ухаанаа уралдуулж маргааш шилдгүүдээ тодруулна. 2-11-р ангийн ангилал тус бүрээс 10 хүүхэд,  нийт 98 сурагч энэ олимпиадаас шалгарч дараагийн даваа болох нийслэлийн олимпиадад оролцно.
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
дүнг хаанаас үзэх вэ
2018-02-11
Сувдантамир:
Дүнг нь тавиад өгөөч.
2017-01-10
төгөлдөр:
Дүн нь гарсан юм болов уу?
2017-01-10
сэргэлэн:
бодлогийн сэдвийг тавиж болох уу хүүхдүүд ээ амжилт хүсье
2015-01-13
nurgul:
sn bnu bodlogyn sedewig tawij boloh u
2014-12-24
nawchaa:
nj brn guisted tawiachee
2012-03-23