АН-ын шинэ дарга С.Эрдэнийн тамгыг гуйхгүй
2023-02-13

Өнгөрсөн долоо хоногт Дээд шүүх Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн. Гэвч С.Эрдэнэ "АН-ын тамгаа өгөхгүй" хэмээн мэдэгдсэн. 

 

 

Тэгвэл энэ талаар Ардчилсан намын даргаар бүртгэгдсэн Л.Гантөмөр "С.Эрдэнэ, Х.Баттулга хоёртой уулзалт хийж байна. Бүртгэгдсэн нам тамгаа гаргаж авна. Бүтцээ батлаад зохион байгуулалт хийнэ. Бид хэн нэгнийг тойргийн гадна үлдээхгүй" гэсэн юм. 

 

2019 оны намдугаар сараас эхлэн урт хугацааны турш үргэлжилсэн Ардчилсан намын тамганы маргаан төгсгөл болж байна. Харин энэ үйл явцын дараа жинхэнэ тамганы эзэн гэж өөрийгөө тодотгодог С.Эрдэнэ юу гэх нь анхаарал татаж байна. Ямартай ч Л.Гантөмөр С.Эрдэнээс тамга авахгүй, шинээр хийлгэх тухай асуудлыг хөндлөө. 

 

 

Shuud.mn
Сонин хачин