Таксины жолооч эмэгтэйг боож, машиныг нь дээрэмджээ
2023-02-27

 

Орхон аймгийн Баян-Өндөр суманд таксины жолооч эмэгтэйг боож унагаан, машиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Үл таних согтуу залуу гар өргөж, суугаад, жолооч эмэгтэйг боож, машинаас нь буулган түүний Тоёота акуа автомашныг дээрэмдсэн тухай дуудлага 2023.02.25-ны 01:45 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

 

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааг зохион байгуулж таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, автомашин дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэй Т-г олж тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Тав алхахгүй л баригдах байж яах гэж ийм дэмий юм хийдэг байна даа.
2023-02-27