Хөрсний бохирдлыг нүдээрээ харж, гараараа мэдэрнэ үү, Б.Бат-Эрдэнэ сайд аа!
2023-02-27

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөшигийн хөндий дэх Чингис хаан нисэх онгоцны буудлын үйлчилгээг шалгаж, хангалтгүй гэж дүгнэв. Орчин нөхцөлийг нүдээрээ сайтар ажиглаж, цонхны тоосыг хуруугаараа арчиж, бохирдлыг бодитоор мэдэрчээ. Тэгээд “Нью Интернэйшнэл” ХХК-ийн менежмент хариуцагчийг солих асуудлыг хөндөхийг сануулсан байна. Товчхондоо Япон компанид “чадахгүй бол зайлаарай” гэж сануулж.

 

 

Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, дэлхийн 65 орны иргэд манай улсад визгүй зорчихоор болсон. Энэ онд нийт нэг сая жуулчин хүлээж авах зорилготой. Мэдээж, Улаанбаатарын үүд хаалга болсон Хөшигийн хөндийн онгоцны буудал чухал. Тиймдээ ч төрийн сайд нь өөрийн биеэр очиж, тоос шороогоо арчихыг үүрэгдээд ирж.

 

 

Тэгвэл одоо сайд аа, Улаанбаатарын хөрсний бохирдлыг нүдээрээ харж, гараараа барьж мэдэрнэ үү. Дулааны улирал ирж, цас мөс, угаадас хэдийнэ хайлаад эхэллээ. Ул мөр нь ямар байгааг та харах хэрэгтэй байна, Б.Бат-Эрдэнэ сайд аа!

 

Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлш ямар ул мөр үлдээж байгааг захын айлын гэрийн бүрээсээс хараарай.

 

Өвлийн турш хотыг бүрхсэн утааны ул мөр хаа сайгүй тодоос тод үлдлээ. Утаа униар, угаадасны ул мөр зөвхөн гэр хороололд бус энэ хотыг бүхэлд нь бүрхэж, сааралтсан өнгө төрхтэй, бохир заваан орчинд эрүүл амьдрах тухай мөрөөдөөд ч хэрэггүй боллоо. Та байгаль орчны сайдын суудалд байгаа цагт утаа, угаадасны бохирдол танаас салахгүй.

 

 

Гадны компанийн үйл ажиллагааг шалгаж, хөөж гаргах сануулга өгсөн бол одоо дотогшоогоо өнгийнө үү. Хөшигийн хөндийд байгаа онгоцны буудал тоосонд дарагдсан бол Алтан тэвшийн хөндий дэх Улаанбаатар хөө тортог, хүхрээр бүрхэгдэж, угаадсандаа живэхдээ тулаад байна.

 

Өөдлөх айл үүднээсээ хэмээн цэцэрхэж, япончуудыг чичрүүлэхээсээ өмнө өөрсдийгөө нэг харъя. Үүд хаалга нь өнгөтэй өөдтэй байлаа гээд өргөө гэр чинь бохир заваан, саарал байвал нүгэлийн нүдийг гурилаар хуурсантай ялгаагүй бус уу, Б.Бат-Эрдэнэ сайд аа?!

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
иргэн:
Өнөө самранд явсан хүмүүсийн 80% байхгүй болдог гэдэг нөхөр амь орчижээ. Энэ ер нь эрүүл хүн мөн байгаа.
2023-02-28
бөб:
ЮУнд хучигдах нь одоо сонин биш тэрийгээ цэвэрлэмээр байна малаа. Гал түлж л айгаа бол утаа гарна их бага хэмжээгээр. Станцын үнс бас дээр нь арай дэндүү их шороотой байна УБ.
2023-02-27
Иргэн:
УБ ын бүх хэсэгт цагаан цас байхаа больсон. Хар толботой , нимгэн хар үнс шиг юмаар хучигдсан цастай өвөлжлөө. Энэ бүх хор одоо хөрсөнд шингэнэ. Өвс ногоо ургахаа болиод цөлжилт үүсэх магадлалтай боллоо доо. Сахил хүртээд шал дордов гэхчийн юм болж бна даа
2023-02-27
бөб:
ЮУнд хучигдах нь одоо сонин биш тэрийгээ цэвэрлэмээр байна малаа. Гал түлж л айгаа бол утаа гарна их бага хэмжээгээр. Станцын үнс бас дээр нь арай дэндүү их шороотой байна УБ.
ужуж:
Нийтээрээ гарч хаврын 3 сард сар бүр энэ балиар шороо, тортог, хогоо цэвэрлэж угааж байяаааа!!!!!. ТҮК-ийн ажилчид цэвэрлэж байгаа гэхдээ хагас дутуу хулхи маягаар. Ер нь манай монголчууд дэндээ даварсан народ юм дөө. Өөрсдийн гадаа орчных нь байж байгаа байдал аймшигтай. Тэгсэн хэрнээ баахан үнэтэй машин унасан балай юмнууд явахын. Зөв менежмент хэрэгтэй байна аа.
2023-02-27
Суудалд суух нь чухал байх оо бусад нь падгүй дээ
2023-02-27