Эрх баригч намын дүрэм ЭРХ АШГИЙН дээр гарч чадах уу
2023-03-02

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар нар нүүрсний хэргээр яллагдагчаар татагдаад буйг хуулийн байгууллагаад зарласан. Шүүхэд дуудагдах гишүүдээс А.Адъяасүрэнгээс бусад нь эрх баригч МАН-ынхан.

 

МАН-ын үндсэн дүрэм ёсоор бол Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар нар 30 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө Хяналтын ерөнхий хороондоо өгөх ёстой.

 

 

МАН-ын үндсэн дүрэм

 

4.3. Намын гишүүн нь дараах тохиолдолд намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана. Үүнд:

 

4.3.1. илтэд ёс зүйн зөрчил гаргасан;

 

4.3.2. ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан;

 

4.3.3. авлигын гэмт хэрэгт холбогдсон;

 

Тоолуур хэдийнэ гүйж эхэлсэн. Авлига, албан тушаалын бүр мафи байгуулсан хэргээр шалгагдаж байгаа тэд 30 хоногийн дотор өргөдлөө өгөхгүй бол МАН-ын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргах дүрэмтэй.

 

Намаас түдгэлзэж, түдгэлзүүлэх бол эхний асуудал. Хамгийн гол нь намын дүрэм зөрчсөн гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалт бий.

 

 МАН-ын Үндсэн дүрэм

 

4.5. Энэхүү дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.11, 4.2.12-ыг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:

 

4.2.1. намын дүрмийг чанд сахин биелүүлэх;

 

4.2.5. намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;

 

4.2.8. намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх; 

 

4.2.9. намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;

 

4.2.11. намын бүх шатны хурлын хаалттай хуралдаанд видео камер, гар утас, дуу хураагуур болон бусад төхөөрөмж ашиглан бичлэг хийхгүй, тараахгүй, хуралдааны тэмдэглэлийг ил болгохгүй, намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийхгүй байх;

 

4.2.12. намын Удирдах Зөвлөл, бүх шатны намын удирдах байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх.

 

МАН-ын нэрээр УИХ-д сонгогдож, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар нар хуулийг чанд сахиагүй нь тодорхой болж, гэм буруугаа дэнслүүлэхээ туллаа. Намын дүрмийн дагуу тэд цаашид МАН-аас улс төрийн дэмжлэг авах эрхгүй болж байна. МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших, ажил, ажил албан тушаалд томилогдох боломжгүй гэсэн үг.   

 

Гэхдээ улс төрд цаасан дээр бичсэн дүрмээс илүү эрх ашиг, ашиг сонирхол үйлчилдэг хойно, МАН-ынхан цагаан байшиндаа ямар тохироо хийж байгааг таахад түвэгтэй. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04