Иргэдэд 25 сая төгрөгийн хохирол учруулсан залилагчийг цагдан хорьжээ
2023-03-07

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2022 оны 08 дугаар сараас эхлэн 50 гаруй иргэний фейсбүүк цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч 25.000.000 төгрөгийг хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдан хориод байна.

 

Иргэн “С” нь бусдын цахим хаяг руу “Ямар утасны дугаартай вэ?”, “Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана”, “Орой болтол мөнгө зээлэх үү”, “72 цагийн турш дансаа ашиглуулаад 300,000 төгрөгийн цалин авах боломжтой” гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон.

 

Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү “Мөнгө байвал түр зээлээч” гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 -1.000.000 төгрөгийг залилсан байна.

 

Иймд иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, аливаа зарын цахим сайтуудад тавигдсан зарын мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулъя!

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Фэйсбүүкээр бага хүүтэй зээл өгнө гэсэн луйвар байна.
2023-03-07