"Навальный" кино Оскар хүртлээ
2023-03-13

Лос-Анжелес хотын Долби театрт Оскарын 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслол үргэлжилж байна. Ёслолын ялагчид буюу Оскар баримлыг гардан авах хүмүүсийн нэр эхнээсээ тодорч байгаа бөгөөд "Шилдэг баримтат кино" төрөлд "Навальный" кино Оскар гарджээ. 

 

Канадын найруулагч Дэниэл Роэрын бүтээсэн, Оросын сөрөг хүчний улс төрч "Навальный" баримтат кино Америкийн Кино урлагийн академийн наадамд "Шилдэг баримтат кино" нэр төрлийн ялагч боллоо. 

 

Өмнө нь энэ кино хоёрдугаар сарын 19-ний өдөр болсон,  Британийн кино урлагийн гол шагнал болох BAFTA-ийн шагнал хүртэж байв. "Навальный" кино 2022 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. Энэ кинонд Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг 2020 оны наймдугаар сард хэрхэн хордуулсан, үүний дараа Германд эмчлүүлсэн, Москвад ирснийх нь дараа баривчилсан зэрэгтэй холбоотой үйл явдлууд гардаг аж.

Shuud.mn
Сонин хачин