Нэгдүгээр сарын 18-нд сураггүй болсон 19 настай эмэгтэйн цогцсыг ОЛЖЭЭ
2023-03-17

Өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд амьдардаг иргэн М-нь 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон.

 

 

Сураггүй болсон иргэний тухай мэдээлэл алга болсноос хойш 10 гаруй хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 1-ны өдөр Онцгой байдлын албанд ирсэн байдаг.  Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, мөн 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, мөн 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн 19 настай иргэн М -г хоёрдугаар 01-ний өдрөөс эхлэн эрэн хайж эхэлсэн. 

 

Тэгвэл  эрэн сурвалжлах ажлын хүрээнд  цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байхдаа иргэн А нь М-ийн амь насыг хохироож, цогсцыг нуусан байсныг олж тогтоосон байна. Одоогийн мөрдөн шалгах ажилллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин