Жүжигчин Сун Хе Гё The Glory цувралын үзэгчдэд талархал илэрхийлэв
2023-04-04

 

БНСУ-ын алдарт жүжигчин Сун Хе Гё сүүлд гол дүр бүтээсэн "The Glory" киног үзсэн гадаад дотоодын бүх үзэгчдээ талархлаа илэрхийллээ. 

 

 

Тэрбээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 3-нд  өөрийн гараар бичсэн талархлын үгсээ  SNS дээрээ нийтэлжээ. Уг цаасан дээр "The Glory"-д өнгөрүүлсэн цаг хугацаа минь миний хувьд маш үнэ цэнэтэй бас жүжигчнийхээ хувьд нэр төрийн хэрэг байлаа. Та бүхэн минь "Moon Dong Eun" болон "The Glory"-г хайрлаж үзсэнд үнэхээр их талархаж байна" хэмээн бичжээ.

 

"The Glory" цуврал нь үзэгчдийн хүртээл болоод дөрөв хоносон даруйдаа Netflix-ийн шилдэг үзэлттэй 10 киноны тавдугаарт жагссан байна. Тус цувралын эхний бүлэг нь 8 ангитай ба хоёрдугаар улирал нь гуравдугаар сард нээлтээ хийж мөн л Netflix-ийн хамгийн их үзэлттэй цуврал киногоор тодорсон юм. 

 


Киноны үйл явдалд, Сургуульд байхдаа дээрэлхүүлж сэтгэл санааны хувьд маш том гэмтэл авсан авсан охины тухай өгүүлнэ. Тэрбээр өөрийг нь дээрэлхдэг байсан хүүхдүүдээс өшөө авахын тулд нарийн төлөвлөгөө боловсруулдаг. Уг киноны зохиолч нь Descendants of the sun, Guardin зэрэг киног бичиж байсан Ким Юн Сок ажиллажээ. 

 

Тэрбээр гол дүрийн жүжигчин Сун Хе Гё өдгөө 41 настай хэдий ч яг л 20 настай охин шиг залуу байна хэмээн олон нийт магтаалыг хүртсэн билээ. 

Shuud.mn
Сонин хачин