Н.Цэрэнбат даргатай Эрдэнэс Оюутолгой компанийн төсвийн зарцуулалт
2023-04-20

Манай сайт төрийн байгууллагуудын ШИЛЭН ДАНСНЫ мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Монгол Улсын хувьд энэ жил төсвийн хэмнэлтийн жил болгон зарласан. Иймээс төрийн байгууллагууд төсвийн мөнгөө хэрхэн захиран зарцуулж байгаа мэдээллийг хүргэж байна.

 

 

Энэ удаад  Монгол Улс, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, төслийн өгөөжийг дээшлүүлэн, төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, удирдах эрхийг хэрэгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ Оюутолгой компанийн ШИЛЭН дансны мэдээллийг хүргэе. 

 

"Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат ажилладаг. Нэг үгээр тухайн компанийн төсвийн захирагч гэсэн үг. Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн хувьд ШИЛЭН дансандаа хичнээн төгрөгийн орлого олсон гэх мэдээллээ оруулаагүй байна. 

 

Тухайн компанийн хувьд зарлагын дийлэхийг томилолтын зардал болон гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын зардал эзэлж байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард 11 төрлийн гүйлгээ хийснээс 33 сая төгрөгийг Эйр тикет компани руу нислэгийн тийз гэсэн утгатайгаар шилжүүлсэн бол 9 сая 479 мянган төгрөгийн Алтанцэцэг гэх хувь хүний данс руу мөн л нислэгийн тиз гэсэн утгаар шилжүүлсэн байна. Мөн гэрээт ажлын төлбөр, орчуулгын төлбөр утгатайгаар дөрвөн удаагийн гүйлгээгээр 58 сая төгрөгийг, Ч.Батхүү захиралтай "Тэрэлж сүйх" компани руу Зөвлөхийн үйлчилгээ утгатайгаар 21 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. "Тэрэлж сүйх" компани нь үсчин, гоо сайхан, цайны газар, барилгын чимэглэл, аялал жуулчлал, барьцаалан зээлдүүлэх, гадаад худалдаа зэрэг найман төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Харин тус компаниас "Эрдэнэс Оюу толгой" ХХК ямар төрлийн зөвлөх үйлчилгээ авч 20 гаруй сая төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй байна. 

 

 

Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард 25 төрлийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хийсэн байна. Тухайлбал, 52 сая төгрөгийг томилолтын зардал гэсэн утгатайгаар Н.Цэрэнбат нарын хувь данс руу 54 сая төгрөгийг нислэгийг тийз утгатайгаар нислэгийн компанийн данс руу, 24 сая төгрөгийг гэрээт ажлын төлбөр утгатайгаар хувь хүмүүсийн данс руу, 36 сая төгрөгийг Блүфин катерингийн үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн байна. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Darvaasan har psda
2023-08-08
Хүнд гар дээ:
Угийн хүнд гар ш дээ
2023-04-21
Хэрэггүй хүн:
ямар ч үр бүтээл, үр дүн байхгүй байж сайд, дарга хийгээд л. бодвол намдаа их мөнгө өгчдээ.шал хэрэггүй хүн мэт санагддаг. ядаж улсынхаа төлөө нэг ч гэсэн сайн зүйл хийсэн үү. ажил нь дандаа л бусдын хийсэнийг өөрөө санаачилсан мэт ярих биз.
2023-04-20
уншигч:
9 сая 479 мянган төгрөгийн Алтанцэцэг гэх хувь хүний данс руу эхнэрийнхээ дансруу хийчихсэн байна. сайхан хулгайч шүү дээ
2023-04-20
ХУЛГАЧУУДИГ ЦААЗАЛЖ БАИЖ ТУР УЛС ТОГТОНО
2023-04-20
Уншигч:
Увс нөхдүүдийн идэж уух нь дийлдэшгүй ээ, төсвийг боломж гэж хараад л ашиглачихна, хувь хүн нь төрөлхийн шуналтай, тэгэхээр аргагүй, өмнөх 22 оныг нь харвал бүүр аймаар биз ойлгомжтой.
2023-04-20
Nansalmaa:
пээ юу хийдэг газар вэ? гадаадад аялж зугаалаад л бАЙЖ БАЙДАГ ГАЗАР УУ
2023-04-20