Реппер Cardi B тоглолтынхоо үеэр танхайрчээ
2023-07-31

 

Өнгөрсөн бямба гарагт Америкийн реппер, дуучин Cardi B Лас Вегаст болсон тоглолтынхоо үеэр үзэгчдийн хэсгээс түүн рүү ууж байсан шар айргаа шиджээ. Дуучин бүсгүй зөрүүлж микрофоноо түүн рүү шидэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, шүүмжлэлд өртөөд буй. 

 

 

Cardi B-ийн бие төлөөлөгч одоогоор олон нийтийн сүлжээнд тархсан үйл явдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

 

Cardi B-г рэпийн хөгжмийн ноён оргил өөд хөтөлсөн цаг хугацаа 2017-2018 он байв. Энэ л үед тэр “Bodak yellow” синглээс эхлээд уран бүтээлийн арвин олз омогтой байж “BET Awards”-н Шилдэг шинэ залуу артист, Шилдэг эмэгтэй хип хоп дуучин, “Биллборд”-ын Шилдэг дуу, 1998 онд “Lauryn Hills”-н “Doo Wop” дебютийн дараа “Hot 100”-жагсаалтад шалгарсан анхны соло реппер эмэгтэй болсон билээ. 

Shuud.mn
Сонин хачин
пяав цацсан дурак танхайрсан юм биш үү
2023-08-04