БНСУ-ын Мegamax хамтлаг энэ сарын 25-нд Сүхбаатарын талбайд тоглолтоо хийнэ
2023-08-22

Жил бүр зохион байгуулагддаг "Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 2023 оны наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна.

 

Арга хэмжээнд БНСУ-аас "МеgаMax" К-поп хамтлаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд, урлаг соёлын төлөөллүүд оролцохоо мэдэгджээ. Тус улсаас ирсэн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх, Солонгосын үндэсний хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаа худалдаа хийгдэх хөтөлбөр гарчээ.

 

Харин К-поп "МеgаMax" хамтлагийн тоглолт наймдугаар сарын 25-ны 18:00 цагт, 26-ны 18:30 цагт тус тус болох юм байна.

 


 

Megamax хамтлаг нь 2021 онд “In Media” агентлагийн дэргэд байгуулагдаж, "Painted Love" цомог гаргасан. Тус хамтлагийн нэг гишүүн нь Монгол залуу Б.Баасанхүү буюу 칸 (Kan) гэдгээр сонсогч фенүүд нь сайн мэдэх биз ээ. 

Shuud.mn
Сонин хачин