Рианна, Роки нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
2023-08-22

Алдарт дуучин Рианна болон реппэр A$AP Rocky нар энэ сарын 3-ний өдөр Лос Анжелес хотноо хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. 

 

Дуучин бүсгүй өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулагдсан "Super Bowl 2023" тэмцээний хагас цагийн завсарлагааны шоуны үеэр хөл хүнд гэдгээ албан ёсоор зарласан билээ. Түүний хувьд олон хүүхэдтэй болохыг хүсдэг бөгөөд 2020 онд Британийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 4-6 хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа хэлж байжээ. 

 

A$AP Rocky болон Рианна нарын том хүүгийн нэрийг RZA гэдэг. Хосууд отгон хүүдээ ч мөн R үсгээр эхэлсэн нэр өгсөн тухай ойрын эх сурвалжууд дурдаад байна. 

Shuud.mn
Сонин хачин