Ө.Мөнхжин АНУ-ын Атлантагийн театрт ажиллахаар болжээ
2023-08-28

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тэргүүн гоцлооч Ө.Мөнхжин АНУ-ын “Атланта” балет компанид ажиллахаар болжээ. “Атланта” балет компани энэ сарын 24-нд шинэ гишүүдээ танилцуулсан бөгөөд зургаан шинэ уран бүтээлч авч буйгаа зарлажээ.

 

Өлзийжаргалын Мөнхжин нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн бөгөөд 2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж байсан юм.

 

Харин "Atlanta Ballet" нь Жоржиа мужийн Атланта хотод байрладаг дэлхийн алдартай балетын компаниудын нэгт тооцогддог. Энэ нь АНУ болон Жоржиа мужийн Улсын балетын хамгийн удаан тасралтгүй тоглолт хийж буй балетын компани аж..

Shuud.mn
Сонин хачин
Аль нь Мөнхжин юм бэ? Оньсого таалгах гээд байгаа юм уу?
2023-08-28