"The Idol" цувралын хоёрдугаар бүлэг цуцлагдлаа 
2023-08-29

HBO-ийн цуврал “The Idol” үзэгчдийн хүртээл болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Тус цувралд Жонни Деппийн охин Лили Рөүз Депп, “Black Pink” хамтлагийн дуучин Женни, дуучин “The Weeknd” нар тоглосон. 


Олон алдартнуудаас бүрдсэн уг цувралыг хүлээж байсан хүмүүс их байсан ч цацагдсан даруйдаа хэтэрхий ил тод агуулгатай учир  асар их шүүмжлэл дагуулаад байсан. 


Хэдий кино баг The Idol цувралын хоёрдугаар улирлыг хийх төлөвлөгөөтэй байсан хэдий ч HBO болон продюсерууд үргэлжлүүлэхгүй байхаар шийдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин