Тимоти Шаламе, Кайли Женнер нар үерхлээ батлав
2023-09-06

 

Холливулын алдарт жүжигчин Тимоти Шаламе болон тэрбумтан бүсгүй Кайли Женнер нар үерхэж байгаа гэсэн цуу яриа цахим орчинд тархаад байсан. Тэгвэл  өнгөрсөн даваа гарагт Лос-Анжелес дахь SoFi цэнгэлдэх хүрээлэнд 42 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй Бейонсегийн тоглолтыг хамтдаа үзэж, дотно байгаа бичлэг цацагдсанаар тэдний харилцаа ил болсныг батлаад байна. 

 

 

Хосуудын байсан VIP хэсэгт Кайлигийн эгч Кендалл, Лори Харви, Жастин Скай, Жастин, Хэйли Бибер, Адель, Зендаяа, Ким Кардашиан нар мөн хамт байв.

 

 

Өмнө нь Кайлигийн машин Тимотигийн гэрийн гадаа зогсож байхад папарациуд зургийг нь авч байв. Тимоти Шаламе өмнө нь Лили Роуз Депп, Эйза Гонзалез, Лоурде Леон зэрэг хүмүүстэй холбоотой байсан билээ.

 

Shuud.mn
Сонин хачин