Венецийн кино наадам: Кейли Спэни, Жейкоб Элорди нар хамгийн халуухан хосоор тодорлоо
2023-09-06


80 дах удаагийн Венецийн кино наадам уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр долоо дахь өдрөө  үргэлжилж байна.


Есдүгээр сарын 4-нд Кейли Спаени, Жейкоб Элорди нар Венецийн кино наадамд София Копполагийн "Присцилла" хэмээх намтар киноны нээлтэд оролцов.

 

Түүхэн дэх хамгийн алдартай Рок хосуудын нэг болох Элвис Пресли болон Присцилла нарын хайр дурлал, амьдралын тухай өгүүлдэг "Присцилла" кино шүүмжлэгчдийн маш дээгүүр оноо аваад буй. Тэр ч утгаараа Венецийн кино наадамд хамгийн гэгээлэг өнгө төрхийн эзэд болохын зэрэгцээ Венецийн кино наадмын хамгийн халуухан хосоор тодроод байгаа юм. 

 

Shuud.mn
Сонин хачин