Чикагогийн наадамд БҮЖИГЧИН кино оролцохоор шалгарчээ
2023-09-07

 

Чикагогийн 40 дэх удаагийн олон улсын хүүхдийн кино наадамд Монголын уран бүтээлчдийн "Бүжигчин" богино хэмжээний кино оролцохоор шалгарчээ. Энэ кино наадмыг 2023 оны 11 дүгээр сарын 3-19-ний хооронд зохион байгуулах бөгөөд Оскарын шагналд өрсөлдөх эрх буюу академид киногоо илгээх боломжийг олгодог олон улсын томоохон кино наадмуудын нэг.

 

"Бүжигчин" кино нь Монголын Урлагийн зөвлөлийн "Бид Чадна-Бид Авьяастай" кино урлагаар дамжуулан тэгш оролцоог хангах зорилготой урлагийн боловсролын төсөл бөгөөд Австралийн "Bus Stop Films"-тэй хамтран бүтээсэн аж. 

Shuud.mn
Сонин хачин