BTS-ийн Тэхёны анхны бие даасан цомог дэлхийн чартуудыг тэргүүлэв
2023-09-12

 

BTS-ийн V есдүгээр сарын 08-нд анхны бие даасан цомог болох "Layover" худалдаанд гаргасан билээ. Уг цомог нь худалдаанд гарсан даруйдаа дэлхийн чартуудыг тэргүүлж эхэлжээ.  


Алдарт BTS-ийн V анхны бие даасан соло цомгоороо /Layover/ сая борлуулагчтай болжээ. Мөн худалдаанд гарсан даруйдаа iTunes-ийн чартуудыг давамгайлж дэлхий даяар шинэ дээд амжилт тогтоож байна. Уг цомог нь "Rainy Days", "Blue", "Love Me Again", "Slow Dancing" гэсэн зургаан дуунаас бүрдсэн бөгөөд ” For Us” болон “Slow Dancing” дууны төгөлдөр хуурын нэмэлт хувилбар багтсан байна. 

 

Есдүгээр сарын 9-ний өглөөний 07 цагийн байдлаар "Slow Dancing" дуу нь iTunes-ийн 75 орны шилдэг 100 дууны жагсаалтад нэгдүгээр байрыг эзэлжээ.

 

BTS-ийн гишүүд К-поп соло уран бүтээлчдийн эхний долоо хоногийн борлуулалтын эхний гурван байрыг эзэлдэг бөгөөд V хамтлагийн дээд амжилтыг 1.45 саяар, Жимин "FACE" болон 1.28 саяар, мөн Шугагийн "D-DAY" дуунууд тэргүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин