ФОТО: Жүжигчин Ким Дун Хо, дуучин Юнжо нар хуримаа хийнэ
2023-09-12

Солонгосын жүжигчин Ким Дун Хо өчигдөр /2023.09.11/ "Hello Venus"-ийн гишүүн  асан Юнжотой гэрлэх гэж байгаа талаар инстаграамаараа мэдэгдлээ. 


Ким Дун Хо


"Би та бүхэнд өөрт тохиолдол маш сайхан мэдээ хуваалцахыг хүссэн учир энэхүү захидлыг бичиж байна. Би амьдралынхаа хань болох хүнтэйгээ танилцаж, 11-р сард хуримаа хийх гэж байна. Надтай амьдралынхаа хагасыг хамт өнгөрүүлсэн шүтэн бишрэгчиддээ би гэрлэх гэж байгаа гэдгээ хэлэхэд тун таатай байна. Намайг хайрлаж, намайг байгаагаар минь дэмжиж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Би илүү төлөвшсөн, илүү сайн жүжигчин болж та бүхний итгэлийг алдахгүй гэдгээ амлаж байна" гэсэн байв.


Мөн үүний дараагаар Ким Дун Хогийн агентлаг энэ мэдээг баталж, хосууд удаан хугацаанд хамт байсан гэдгийг мэдэгдсэн юм. 

 

Kim Dong Ho

Жүжигчин Ким Дун Хо нь  2005 онд дебютээ хийсэн. Түүнээс хойш "Twinkle Twinkle", "My Husband Got a Family",  "Graceful Friends" зэрэг кинонд тогложээ. Харин түүний сүйт бүсгүй Юнжо нь 2012 онд "Hello Venus" хамтлагт дэбютээ хийсэн бөгөөд түүнээс хойш Musical жүжигчний карьер руу шилжсэн байна. 

 

Yoonjo

 

Shuud.mn
Сонин хачин