Жүжигчин Шин Мин А, Ким Ён Дэ нар шинэ цувралд хамтарна
2023-09-13

Өнөөдөр /2023.09.13/ Солонгосын TVING суваг удахгүй гарах “Because I Want No Loss” цувралын гол дүрд жүжигчин Шин Мин А болон Ким Ён Дэ нарыг тоглоно гэдгийг мэдэгдэв. 

 

Зохиолч Ким Хе Ён “Because I Want No Loss” кино нь ямар ч алдагдал хүлээхийг хүсээгүйн улмаас гэрлэлтээ батлуулсан эмэгтэй болон эрэгтэй хүний ​​хоорондох түүхийг өгүүлэх болно. Жүжигчин Шин Мин А бол хэзээ, хаана, хэнээс ч үл хамааран мөнгөө алдахыг үзэн яддаг Сон Хэ Ён-ий  дүрд тоглоно. Харин Ким Ён Дэ нь энгийн цагдаа, ойр орчимдоо шударга хүн гэгддэг нэгэн дэлгүүрийн шөнийн ээлжийн цагийн ажилчин Ким Жи Вүкийн дүрд тоглоно" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Тус кино 2024 онд гарахаар төлөвлөгдөж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин