Улаанбаатар кино наадам ирэх сарын 16-22-ны өдрүүдэд болно
2023-09-14

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2023 оны 10 дугаар сарын 16-22-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.

 

Энэ жилийн наадмыг "Сэр сэр салхи" уран сайхны киногоор нээхээр болжээ. Венецийн олон улсын 80 дахь удаагийн кино наадмын "Оризонти" хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарсан. Тус кино наадмын "Оризонти" уран сайхны кино хэсэгт найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино сонгогдон оролцож, дэлхийн нээлтээ хийсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин