Бүжгийн спортын тамирчид Азийн аваргад оролцохоор эх орноосоо мордов
2023-09-15

Дэлхийн бүжгийн спортын холбооны (WDSF) Азийн асуудал хариуцсан Бүжгийн спорт Азийн (DSA) аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд  Хятадын Ченду хотод зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний үеэр WDSF стандарт бүжгийн дэлхийн цомын тэмцээн, WDSF дэлхийн нээлттэй тэмцээн, латин бүжгийн төрөлд мөн зохиогдох юм.

 

Манай улсаас DSA Азийн аварга шалгаруулах стандарт бүжгийн тэмцээнд “MR Academy”-н хос А.Тулга, Г.Цэлмэг, “UB Dance” клубийн хос Г.Тэмүүлэн, Б.Эрхсаран, DSA Азийн аварга шалгаруулах латин бүжгийн тэмцээнд “Star dance studio”-н хос Б.Жаргалсайхан, Б.Ууганцэцэг нар өрсөлдөнө.

 

WDSF латины дэлхийн нээлттэй тэмцээнд оролцох “Star dance studio”-н хос Д.Хосбаяр, М.Шижиртуяа нарт Монгол Улсын төрийн далбаа, мөн МБСХ-ны тугийг бүжигчдэд гардуулан өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин