BTS-ийн Шуга энэ сарын 22-нд цэрэгт татагдана
2023-09-18

BTS хамтлагийн гишүүн Шуга удахгүй цэргийн алба хаах болсноо шүтэн бишрэгчдэдээ мэдэгдэв. 


Хамтлагийн агентлаг BIGHIT  Шугаг энэ есдүгээр сарын 22-нд цэрэгт элсэх болсон хэмээн өчигдөр мэдэгдэл хийв. Ингэснээр Шуга хамтлагийн Жин, Жэй Хоуп нарын араас цэргийн алба хааж буй BTS-ийн гурав дахь гишүүн болж байна.

 

BIGHIT агенлтлагийн мэдэгдэл 

 

"BTS-ийг үргэлж дэмжиж байдагт баярлалаа. Бидэнд хамтлагийн гишүүн Шугагийн цэргийн албаны талаар мэдээлэл хийж байна. Тэгэхээр Шуга энэ есдүгээр сарын 22-нд цэргийн алба хаахаар боллоо. Та бүхнийг уг өдөр бэлтгэлийн баазад очихгүй байхыг хүсэж байна. Зөвхөн сэтгэл зүрхэндээ мэнд хүргээсэй хэмээн хүсэж байна. Цаашлаад манай компани уран бүтээлчийн IP-г зөвшөөрөлгүй ашигласан арилжааны аливаа үйл ажиллагаа явуулах оролдлогын эсрэг зохих арга хэмжээг авна. Шугаг цэргийн албаа хаагаад ирэх хүртэл хайрлаж, дэмжээрэй. Манай компани ч энэ хугацаанд түүнд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхийг хичээх болно. Баярлалаа" гэв. 

Shuud.mn
Сонин хачин