Ханжоу-2022: Т.Тулга алтан медалийн төлөө барилдана
2023-10-06

Ханжоу- 2022 Азийн наадмын чөлөөт бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдөж байгаа ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Т.Тулга зооны аваргын төлөөх барилдаанд  Хойд Солонгос буюу БНАСАУ-ын Ким Кван Жин 11:0-ээр ялж, Азийн наадамд финалдлаа.

 

Т.Тулга Азийн наадмын алтан медалийн төлөө өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга Ираны Рахман Амузад Халили барилдана.

Shuud.mn
Сонин хачин