Архи амсаад “аав”-ын хаалга татахгүй байх асар олон сонголт бий шүү
2023-10-10

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд амссан, ууснаас үл шалтгаалан 1-5 жилийн ял оноох шийтгэлийг Эрүүгийн хуульд оруулахаар боллоо. Өмнө нь торгоод өнгөрдөг байсан бол хуульд өөрчлөлт орсноор согтуу жолооч шууд ялтан болно гэсэн үг. Хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, намын бүлгүүд гар өргөн дэмжиж, УИХ-д оруулахаар болов. УИХ ногоон гэрлээр батлах нь тодорхой.

 

 

Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлт нийгмийн захиалга гэж хэлж болно. Таван цагийн дотор 500 согтуу жолооч илэрдэг хотод энэ хууль зайлшгүй шаардлагатай. Согтуу жолооч бол хутга бариад явж буй алуурчнаас ялгаагүй. Өөрийн ухаангүй архидан согтуурсан нэгэн хичнээн хүний эрүүл мэнд, амь насаар тоглож, хичнээн гэр бүлийг өнчрүүлснийг тоолоод барашгүй. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр энэ бол жинхэнэ аюулын харанга.

 

Тиймдээ ч энэ асуудлыг эрүүгийн хуульд оруулж, ялтай гэмт хэрэг болгох нь хүний амь нас аварсантай адил үйл хэрэг.

 

Гэтэл нөгөө талд “Шорон хоригдлоор дүүрнэ” , “Монгол шоронжсон улс болно” гэхчлэнгээр яриад эхэлжээ. Тэгвэл асууя, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолоо барихгүй байж болохгүй юу?! Согтуу атлаа заавал жолоо барьж, өөрийн болоод өрөөлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх ёстой юу? Архи уучихаад жолоо барьдаг хүмүүсийг хамгаалах өөр арга алга уу?

 

Шоронг согтуу жолоочоор дүүргэхгүй байх өчнөөн арга байна. Хоригдол гэсэн нэр зүүж, ялтан гэсэн бүртгэлтэй болохыг хүсэхгүй л байгаа бол согтуугаар жолоо барихаа л больчих. Дуудлагын жолооч, такси дуудах зэргээр архи амссан л бол жолоо атгахгүй байх асар олон сонголт байна. Тун энгийн бас амархан. Өөрөө ч, өрөөлийн эрүүл мэнд, амь нас ч бүрэн бүтний дээр хоригдол, ялтан гэсэн нэргүй, бүртгэлгүй.

 

Уг нь архи амссан л бол жолоо барьж болохгүйг, асар их эрсдэлтэйг нь хүн бүхэн мэднэ. Зарим нь эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө төлөөсийг нь төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл хуульчлаад байх шаардлагагүй л асуудал. Гэвч энэ асуудлыг монголчуудын ухамсарт даатгаад орхиж болсонгүй. Өдөр, шөнийн ялгаагүй зам дээр согтуу жолооч нар заналхийлж, хэн бүхэнд амьд явах баталгаа олдохгүй байгаа учраас хуульд оруулж, ял төлөвлөхөөс өөр арга үлдсэнгүй.

 

Архи уухыг хэн ч хориглоогүй. Гагцхүү архи амссан л бол жолоо атгаж болохгүй. Эс бөгөөс хоригдол болж, бүх насаараа ялын бүртгэлтэй болох болно.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Тэгвэл бүр банди нарыг эвгүйдүүлэх байхаа шууд устгалд оруулсан нь дээр
2023-10-11
Авилгал ихдэж хэн нэгний халаас дүүрэх байхоо монголын хууль хэдэн хоног билээ
2023-10-11
.:
Цагдаа нарыг шалгадаг нэг хэсэг байхгүй бол цагдаагийн дарга нар л согтуу их жолоо барьж харагддаг. Баригдсан ч яах ч үгүй зогсоовол бүүр гай болно
2023-10-11
demjij bn zow2
2023-10-11
Demjij bn.Arhi uusan uedee joloo barihgui l bol boloo sh dee
2023-10-11
Ene unen shuu
2023-10-11
TF?:
Торгоод эрхийг нь хасаад хөнгөдөөд бгаам чинь энэ дээрдээ тэгш үйлчилвэл...
2023-10-10
buzz:
Үүнийгээ дагаад хөшигний ард цагдаа нарын хамар сөхөгдөж, авилга гаарч газар авна Би зүгээр шулуухан хэлчихье...?
2023-10-10
Зочин:
Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн ХУЛГАРУУДЫН БООЖГОЙГ нь ХӨНГӨЛӨЖ ..тайган болгоод ЭМЭГТЭЙ хүний БЭЛЭГ ЭРХТЭНГ мэс заслын аргаар суулга...
2023-10-10
Тэгвэл бүр банди нарыг эвгүйдүүлэх байхаа шууд устгалд оруулсан нь дээр
Зочин:
Согтуугаар машин жолоодож ХҮН ДАЙРЧ АЛСАН ХУЛГАРУУДЫГ...БҮХ НАСААР НЬ ХОРЬЖ ШИЙТГЭ...
2023-10-10
Яаг:
Яаг
2023-10-10
Багий:
Яаг зөв
2023-10-10
Яаг зөв шүү
2023-10-10
ANYSDN80955I77
2023-10-10
Irgen:
1 бүхэл хүрээгүй эрхээ хасуулсан нөхдийг одоо өршөөлөө үзүүлбэл таарна. Тэрнээс хойш хорьж бариад чангал
2023-10-10
Эхний 100н согтууг олигтойхон чангахан юм хүртээчих! Тэгээд л үлдсэн юун архитай мантай болно!
2023-10-10
А:
Архи уугаад машин барихгүй л байвал чамайг хэн шоронд хийх юм шоронд ормоор байвал архи уугаад машинаа барь сонголттой
2023-10-10
Ene unen shuu
200% хоёр гараа өргөөд дэмжиж бна.Зүгээр хорих биш хотын хогыг цэвэрлүүлж аль болох ,нэг сумаар хоёр согтууг(туулайг) онох хэрэгтэй шүү.
2023-10-10
Зөв санал байна. Дэмжиж байна.
2023-10-10
Demjij bn.Arhi uusan uedee joloo barihgui l bol boloo sh dee
#багажтай
2023-10-10
Зочин:
Харин согтуу үгүй эсэхийг яг сайн тогтоох байгаатай байх хэрэгтэй шүү. Зарим тохиолдолд идсэн зүйлээс болж согтуу гарах тохиолдол байна. Жишээ өлөн элгэн дээрээ мандарин идэх гм. Өөр зөндөө бий.
2023-10-10
#багажтай
зочин:
Монгол улс гайт Америк ардчиллалаас салаагүй цагт, Хятад, Орос, Куба, Вьетнам, хойд Солонгос шиг марксист үзэл бүхий социализмын замыг сонгоогүй цагт ямар ч чанга хууль гаргаад, ямарч хэлэцүүлэг, сонсгол хийгээд, ямар ч АТГ байгуулаад, 126 гишүүн бүхий ямар ч УИХ байгуулаад, ямар ч шударга Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг сонгоод нэмэргүй болсоныг бид 30 жил харлаа шүү дээ. Тэгээд яагаад монголчууд хуурамч дүр эсгээд, шударга царайлаад, цээжээ балбаад байна вэ? Яагаад гэвэл монголчуудын 90 хувь нь гайт Америк Ардчиллын нөлөөгөөр сэтгэцийн гажигтай болсныг эрдэмтэд тогтоогоод байна шүү дээ.
2023-10-10
ЗОЧИН:
ХУУЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.СОГТУУ МАШИН БАРЬЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС,ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ДАА.ОДОО ИНГЭХ ЦАГ НЬ БОЛСОН.УДАА ДАРАА ДАВТАН ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ ДАВТАН ҮЙЛДВЭЛ БҮХ НАСААР НЬ ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЬ ХАСЧ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЭХЛЭХЭЭР АВИЛГЫН СҮЛЖЭЭ ГАРАХААС СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ.
2023-10-10
demjij bn zow2
Tiim shuu
2023-10-10
Зочин:
Хуулийг дэмжиж байна. Гудамжаар дүүрэн байгаа байгаа согтуучуудыг нийтийн хөдөлмөр хийлгэх хэрэгтэй.
2023-10-10
Яаг:
Яаг
Багий:
Яаг зөв
Яаг зөв шүү
сагийн газар руу. цагдаагийн газар руу цагдаагаар хаалгаж байгаад эргэдэг нөхдүүд л их ноотой согтуу байсан ч барихгүй шүү дээ.
2023-10-10
Hurdan batlaachee naad huulia hen eserguutseed bnaa
2023-10-10
bn:
Согтуучуудаар шарилж түүлгэж, гудамж цэвэрлүүл. Өвөл зуданд, хавар түймэрт явуулж шийтгэ. Эмэгчингүүдээр нь гудамжны хайс хашлага угаалга. Торгууль төлүүлж хэрэггүй, зөвхөн нийгмийн тустай хөдөлмөрт олон сараар зүтгүүлбэл хашрах байх.
2023-10-10
Зөв санал байна. Дэмжиж байна.
Tiim shuu
Ард:
Энэ зөв гэхдээ нам дагасан өлөн хулгаачууд иргэдиин боломжииг хулгаалснааас бол нэг охин хүртэл алга боллоо гэж ойлгов сая нүүрс ждү богд уул тэрэлж банк автобус гээд ямар их хулгаачтаы монгол болчиховдоо ямар их хөрөнгиигиэнэ нам дагасан өлөнгүүүд тонож байна ял нь энэ согууд өгдөгөөс өөрцгүй шахуу болхоор тэр 20 жил өгдөг болоосой хулгаачуудад
2023-10-10
Зочин:
Өглөө ч орой ч үлээлгэх ёстой. Үхсэний чинь нагар. Согтуу нь гараагүй жолоо барьж байгаа хүмүүс их байгаа. Бүгдийг нь шалгах ёстой
2023-10-10
Зочин:
Орой ч өглөө ч үлээлгэх ёстой. Өглөө уусан нь гараагүй манарсан хүмүүс зөндөө жолоо барьж байна. Нагар гэчихжээ бас. Архи бүрэн гараагүй хүний самбаачлах чадвар ч бас бага л байдаг.
2023-10-10
маралмаагаа шоронд хийхгүй бол энэ хууль баталсан хэрэг алга.
2023-10-10
Sogtuu jolooch bol aluurchin:
Больдоггүй, ойлгодоггүй, хүн нэртэй согтуу араатнууд бага ч болов цөөрөх учиртай. Маш олон хайртай хүмүүсээ согтуу араатнуудаас болж алдсан. Ийм хууль хууль гарч болдоггүй юм байх даа гэж бүтэн 30 жил хүлээлээ. Эсэргүүцээд байгаа хүмүүст хэлэхэд авлигал өгөөд архи уугаад явахыг чинь харна аа. Шорон дүүрнэ ч гэх шиг. Яаж тэгэж хэлж чадаж байна аа. Согтуу бол ямар ч алт шиг хүн байгаад огт нэмэргүй. Шорондоо очоод ханатлаа цусал.
2023-10-10
Маш зөв:
Больдоггүй, ойлгодоггүй согтуу араатнууд бага ч болов цөөрөх учиртай. Би хайртай маш олон хүмүүсээс согтуу жолоочоос болж алдсан. Имй хууль гарахыг бүтэн 30 жил хүлээлээ. Авилгал өгөхийг нь харна аа муу өөрчлөгдөггүй новшнуудыг.
2023-10-10
Зочин:
Харин тийм. Урд шөнө нь уусаныг нь өглөө нь ухаж тэнэгтэнэ
2023-10-10
Zochin:
Тэгээд тэнэгтээд лагерын замд хар өглөөгүүр нагар үлээлгээд байвдаа. Авлигал өгөөд аргалуулдаг сүлжээ гарнадаа харж л байгаарай
2023-10-10
Зочин:
Өглөө ч орой ч үлээлгэх ёстой. Үхсэний чинь нагар. Согтуу нь гараагүй жолоо барьж байгаа хүмүүс их байгаа. Бүгдийг нь шалгах ёстой
Зочин:
Орой ч өглөө ч үлээлгэх ёстой. Өглөө уусан нь гараагүй манарсан хүмүүс зөндөө жолоо барьж байна. Нагар гэчихжээ бас. Архи бүрэн гараагүй хүний самбаачлах чадвар ч бас бага л байдаг.
A:
Mаш зөв шийдвэр дэижиж таны архи уухыг хориглоогүй ганцхан уусан үедээ машин барихгүй бай л гэж бна
2023-10-10
Ард:
Гэмгүй эрүүл хүнийг бүлэглэн хэлмэгдүүлээд шоронгийн тав болгов тийм юманд л санаа зовж байна.
2023-10-10
Зочин:
Харин тийм. Урд шөнө нь уусаныг нь өглөө нь ухаж тэнэгтэнэ
zob:
шоронд ажил хийлгэнэ шүү,,зүгээр тэжээхгүй,амралтанд бгаа юм шг худгийн манаач хийхгүй
2023-10-10