Халтуурчдыг халъя
2023-10-12

Улаанбаатар хотод такси барихад хялбархан. Хаана ч гараа өргөсөн хөл дүүжлэх унаа зогсоно. Гэхдээ барихад хялбархан шигээ аюулгүй байдал нь амар биш. Учир нь Улаанбаатарын такси нэртнүүд бүгд халтуурчид. Тэд ямар ч бүртгэлгүй, хэнд ч хянагддаггүй.

 

 

Улаанбаатар хот сая гаруй хүн амтай, дэлхийн метрополис хотуудын нэг. Ийм хотод такси хэдийнэ цэгцэрсэн, албан ёсны үйлчилгээ байх ёстой. Гэтэл Улаанбаатар халтуурчдаа дийлэхгүй, такси нэртэй үйлчилгээ нь эцэстээ гэмт хэргийн үүр уурхай боллоо. Улсын дугааргүй такси гэх халтуурчид хаа сайгүй сэлгүүцэн, орой үдшийн цагаар охидыг ангуучилж, бие сэтгэл, амь насанд нь арилшгүй хар толбо үлдээж байна. Энэ аймшигтай, түгшүүртэй халтуурчдыг хэзээ журамлах вэ?!

 

Хотын гудамж талбайд гар өргөж, такси барьсан хүн бүр тэр дундаа эмэгтэйчүүд ямар нэг эрсдэлтэй нүүр тулгарсан гэдэгт эргэлзэхгүй байна. Наанадаж л халтуурчин илүү мөнгө нэхнэ. Эсэргүүцэл үзүүлбэл элдвээр хараан, гичий, янхнаар дуудаж, “алчихна шүү” хэмээн заналхийлэх нь энүүхэнд.

 

Мөнгө төлж авсан үйлчилгээ маань эцэстээ айдас түгшүүрт автуулж, амьд мэнд салахыг л хүснэ. Ийм байдал хэдэн арван жил үргэлжилж, өнөөдөр ч байсаар л байна. Сүүлийн таван жилд такси нэртэй 60 халтуурчин үйлчлүүлэгчээ хүчиндсэн гэх тоон мэдээлэл байна. Бид хохирогчийг тоолж сууснаас өөр юу ч хийсэнгүй.

 

Одоо яах вэ? Такси нэртэй халтуурчид хотын гудамж замаар чөлөөтэй сэлгүүцэж, түгжрэл, зам тээврийн ослын шалтгаан болоод зогсохгүй гэмт хэргийн үндэс суурь боллоо. Ийм байдлыг цаашид хэдэн жил үргэлжлүүлж, хичнээн охидын эрүүл мэнд, сэтгэлзүй, амь насаар тахил өргөх вэ?

 

Монголын төр мэдрэмжтэй, хурдтай хийгээд хууль үйлчилдэг байсан бол энэ том асуудал биш. Таксины албан ёсны үйлчилгээг дэмжээд өгөхөд халтуурчид аяндаа шахагдана. Дэлхийн том хотуудад Uber гэх үйлчилгээ бий. Хэн ч гудамжинд гар өргөж зогсохгүй, цахим систем ашиглаад албан ёсны, аюулгүй таксиг дуудах боломжтой. Жолооч болоод зорчигчийн мэдээлэл нээлттэй, машины дугаар ил тод. Хаана явж байгаа нь системийн хяналттай. Манайд UbCab байгаа ч хангалттай биш, такси олдохоос олдохгүй нь их.

 

Халтуурчин нь албан ёсны такси үйлчилгээг шахаж дампууруулдаг биш албан ёсны үйлчилгээ нь халтуурчдыг шахах нөхцөлийг бүрдүүлээд өгөөч. Хүрэлцээ нь хангалттай болчихвол иргэд ч аюулгүй үйлчилгээг л сонгоно. Хэн ч мөнгө төлж, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавихыг хүсэхгүй.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Эзэнгүй улс шиг ганц танси биш барилга мөн адил дан хатуурч д би чадна ууд татвараас зугтаачид
2023-10-13
zochin:
jolooch ny ysand orfoggyi umxiii mashin umxii zail l daa orkuud
2023-10-12
Яг үнэн!! Манай хотын Засаг дарга нар энэ асуудлыг одоо хүртэл шийдвэрлэж чадсангүй!! Чадах гэж олигтой оролдоо ч үгүй байхаа??!! Одоо шинэ Засаг дарга Нямбаатар хүү зоригтойхон хаазлаад хусаад өгөх хэрэгтэй!!!
2023-10-12
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-12
Tugjreliin bas neg shaltgaan shd. Uluv duluv hiisen hun haisan haagaachid bituu. 2,3-r egneenees shuud 1-r egnee ruu dairna. Gerel dohio baidag gedgiig medehgui gerlee shiljuulj suraagui saihan garuud zunduu zunduu.
2023-10-12
машингүй гуйлагчины үг байна
2023-10-12
Өмхий малнууд аа суухаа болчих.
2023-10-12
Zochin:
Та нар халтуурчдыг ямар их үзэн ядна вэ
2023-10-12
АРХИ БА ИРГЭД:
ТАКСИ НЬ ЭНЭ.... ДУУДЛАГЫН ЖОЛООЧ НАР ГЭЖ БҮЛЭГ ХУЛГАЙЧУУД ДЭЭРЭМЧИД. АРХИЙГ УИХ-ЫН ГИШҮҮД ҮЙЛДВЭРЛЭДЭГ. БҮГД ТВ ТЭЙ. МАШ ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙ ТАРХИ УГААЖ АРХИА УУЛГАДАГ. УУНГУУТ НЬ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОДОГ ӨМГӨӨЛӨГЧ ЦАГДАА ПРОКУРАР ШҮҮХИЙН МАФИЙН СИСТЕМТЭЙ. ГЭМТ ХЭРГЭЭР МАШ АШИГТАЙ БИЗНЕС ХИЙДЭГ АРГАТАЙ... ОДОО БҮР ОРОН ШОРОНГОО ДҮҮРГЭХ ХУУЛЬ ГАРГАНА. АРХИНИЙ ҮЙЛДЬЭРИЙН ЭЗДҮҮДТЭЙ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ЯРИДАГГҮЙ....НИЙТИЙН ТЭЭВЭР НЬ БАРАГ 00 ТЭЙ ТЭНЦҮҮ
2023-10-12
зочин:
халтуурчдын нэг дутагдалтай тал нь шатахууны үнэ хэвээр байхад дурын үнээ хэлдэг!!!!!!!!!!
2023-10-12
зочин:
халтуурчдын нэг дутагдалтай тал нь шатахууны үнэ хэвээр байхад дурын үнээ хэлдэг!!!!!!!!!!
2023-10-12
зочин:
албан ёсны такси үйлчилгээ нь иргэнээ хүнээ гэсэн сэтгэлээр хүртээмжтэй боломжийн үнэлгээтэй үйлчилбэл халтуурчид гэж нэрлээд байгаа иргэдээс үйлчилгээ авах гээд байхгүй шүүдээ. хотын дарга, НИТГишүүд үүнийг зохицуулж шийдэх үүрэгтэй шүүдээ.
2023-10-12
торгуулиа нэм:
торгуулиа нэм, ЖИЛ төлөх автомашины татварыг ядаж прусс 1 сая, хариар,ландыг 2-4 сая болгож машинаа хүчээр багасгаж замаа чөлөөлөөчээ, Ингэж нийтийн хямд тээвэр хурдан явах боломжтой болдог,ГАДНЫ БҮХ орнуудын сайн ийм ЖИШЭЭГ шууд хэрэжүүлээчээ,ХҮЧЭЭР хийхээс өөр сонголт байхгүй шүү,ШУУД ХИЙ,
2023-10-12
машингүй гуйлагчины үг байна
Зочин:
Одоо халтуурчдыг цэгцлэх цаг үнэхээр болсон л доо. Торгууль төлөлтийг ч эрчимжүүлэх хэрэгтэй. Согтуу жолоочдыг маш хатуу шийтгэ. Эндээс л гэмт хэргийн эхлэлүүд тавигдаж байгаа.
2023-10-12
ҮҮл баатар хэдэн жилийн өмнө энэ асуудлыг сөхөөд бөөн харааланд булуулж билээ Аргагүй алчын хараатай удирдагч байж Энэ дүрэмгүй соёлгүй хийх ажилгүй бензин зарцуулалт бага машин унасанхалтуурчид хоын гудамжаар дүүрэн байна андашгүй урд салгалаад явж өгөхгүй утас ухаастай зүгээр л цаг нөхцөөж байгаа эд нарыг цэгцэлбэл түгжрэл тодорхой хувиар бууна шүү
2023-10-12